
Цэцэрлэгийн үүдээр ороход хүүхэд бүрийн хувийн шүүгээн дээр өнгө өнгийн төрийн далбаа өлгөөтэй угтана. Зарим цэцэрлэгт хүүхдийг жимс, амьтан, дүрсээр ялгаж таньдаг бол энд харин дэлхийн улс орнуудын далбаагаар онцлогджээ. Анх сонсоход энгийн мэт санагдавч хүүхдүүд өдгөө 100 гаруй орны далбааг нэрлэж чаддаг болсон нь тэдний танин мэдэхүйн хүрээг тэлж буй нэгэн сонирхолтой жишээ.
Тус цэцэрлэгт хүүхэд хөгжлийн олон хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг тул өөр сургалтад суух шаардлагагүйгээр хүүхдүүд өөрсдийгөө хөгжүүлэх боломжтой аж.
Оюун ухааны хөгжилд чиглэсэн сургалт
“Ивээлийн найзууд”-д хүүхдүүд өдөр бүр оюун ухааны дасгал хийж, шоо эвлүүлж, спорт өрөлтөөр тоглодог. Зарим нь улсын уралдаанд амжилт гаргаж, олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцжээ. Учир нь тус цэцэрлэг Монголын Оюун ухааны академийн албан ёсны хөтөлбөрийг хэрэгжүүлдэг байгууллага юм.
2025 оноос англи хэл, балет, ардын бүжиг зэрэг шинэ хичээл сургалтад нэмэгдэж, хүүхдүүдийн мэдлэг боловсрол, урлагийн авьяасыг зэрэг хөгжүүлэх болсон байна. Бэлтгэл бүлгийнхэн харааны ой тогтоолын аргаар үсэг нүдэлж, унших бичихийн сууриа тавьж байгаа нь онцлог.
Эрүүл мэнд ба хооллолт
Өглөө бүр эмч хүүхдүүдийн биеийн байдлыг шалгаж, хоолны цэсийг мэргэжлийн хоол зүйчтэй хамтран сар бүр шинэчилдэг тул нэг хоол байнга давтагддаггүй. Хүүхдүүд өдөрт дөрвөн удаа хооллож, цай уудаг. Мөн нэг ангид 20 хүүхэдтэй, хоёр багш ажилладаг нь хүүхэд бүрд хүрэлцээтэй анхаарал тавих боломж олгодог.
Аюулгүй байдал ба итгэлцэл
Цэцэрлэгийн бүх анги, коридор 100 хувь камержуулсан бөгөөд эцэг эх хүсвэл бичлэгээ үзэх боломжтой. Энэ нь зөвхөн хяналт бус, харин ч эцэг эх, багш нарын хоорондын итгэлцлийг нэмэгдүүлдэг.
Салбарууд ба элсэлт
Зайсанд байрлалтай Ивээлийн найзууд цэцэрлэг нь 3-5 насны хүүхдүүдэд хичээлээ ордог бол 2-5 насныхан Жаргалан дахь Бяцхан Сондор цэцэрлэгт нь явах боломжтой аж.











