
Шведийн эрх баригчид 8 жилийн турш хийсэн тооцоо төлөвлөгөөний дагуу Шведийн Кируна хотод байрлах лютеран шашны сүмийн барилгыг өнгөрсөн мягмар гарагаас эхлэн нүүлгэн шилжүүлж эхэлжээ.
1912 онд нээгдсэн тус сүмийн 672 тонн барилгыг эвдэрч, үгүй болохоос сэргийлэн хуучин байсан газраас нь 5 км зайд шинэ газар байршуулахаар болжээ. Шведийн хамгийн үзэсгэлэнтэй барилга байгууламжуудын тоонд багтдаг уг сүмийн барилгыг 500 м/ц хурдтайгаар шинэ байршилд нь шилжүүлж байршуулах ажиллагаа 2 өдөр үргэлжлэх аж.
Шведийн төрийн өмчит LKAB компанийн хариуцдаг дэлхийн төмрийн хүдрийн хамгийн том уурхайнаас болж Шведийн хамгийн хойд захын Лаппланд мужид байрлах Кируна хот бүхэлдээ нурж, үгүй болох эрсдэлд орсон тул Шведийн эрх баригчид 18 мянган хүн амтай Кируна хотыг нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагааг эхлүүлжээ.
Сүмийн улаан модон барилгыг шилжүүлэх ажиллагааг үзэж сонирхохоор Кируна хотын гудамжнаа 10 мянга гаруй иргэд цуглажээ. Уг ажлыг гүйцэтгэхэд Шведийн засгийн газар 52 сая ам.доллар зарцуулжээ.






