
Нисэхийн тойргоос холгүй байршилтай Олон улсын соёлын цэцэрлэгт хүрээлэн “IC Park”, “Нандин хөгжил сан”-тай хамтран “Нандин боловсрол” хичээлийн шинэ жилд зориулсан экспог хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна.

Сурагчдын форм, дэвтрээс гадна туслах хэрэгслүүд чанартай байх нь эрүүл мэндэд нөлөөлөх сөрөг үзэгдлүүдээс сэргийлдэг. Тус экспод оролцогч хувь хүн, аж ахуйн нэгжүүд энэ жилийн хувьд барааны чанарт онцгойлон анхаарсан тухай зохион байгуулагчид ярьж байна.
Олон улсын жишигт нийцсэн цэцэрлэгт хүрээлэн байгуулах зорилгоо амжилттай хэрэгжүүлж буй IC Park-аас хүүхдүүдтэйгээ хамтдаа амарч зугаалангаа худалдан авалт хийх боломж, нөхцөлийг бүрдүүлжээ. Багачууд тоглож наадах төрөл бүрийн тоглоомууд, томчуудад зориулсан кофе шоп, орон орны хоол, ус ундаа худалдаалах цэгүүд нэг дор бий. Экспо наймдугаар сарыг дуустал үргэлжилнэ.
Та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 88103521, 88097557 дугаар луу холбогдоно уу.







