
Хятадын Засгийн газар Чехийн Ерөнхийлөгч Петр Павел харилцаагаа тасална гэж мэдэгджээ. Тодруулбал, Чехийн Ерөнхийлөгч саяхан Далай ламтай уулзсан явдал нь Хятад-Чехийн харилцаанд сэв суулгаж байгаа учраас Хятадын талаас харилцаагаа тасалсан гэж мэдэгдсэн байна. Энэ явдал хоёр улсын дипломат харилцаанд хурцадмал байдал үүсгэв.
Павел Энэтхэгт хийсэн хувийн аяллынхаа үеэр долоодугаар сарын 27-нд Төвөдийн удирдагчтай уулзаж, түүний 90 насны ойд мэнд хүргэжээ. Чехийн Ерөнхийлөгчийн алба Далай ламтай хийсэн энэ уулзалт нь хувийн байдлаар болсон гэж мэдэгдсэн юм .
Гэвч Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгчийн мэдэгдэлд энэхүү уулзалтыг “Чехийн Засгийн газрын Хятадын Засгийн газарт өгсөн улс төрийн үүрэг амлалтыг ноцтой зөрчиж, Хятадын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хөндсөн” гэж үзжээ.
Далай лам 1959 онд Хятадын эрхшээлээс зугтаж, Гималайн нурууны Дарамсала хотод цагаачлан амьдарч байгаа билээ. Хятад улс Далай ламыг тусгаар тогтнол хүсэгч гэж үздэг. Далай лам цагаачлах хугацаандаа Төвөдийн соёл, үндэсний онцлогийг хадгалж, Төвөдийн дүрвэгсдийн эрх чөлөө, Хятадын Төвөдийг хянах бодлогыг эсэргүүцэх тэмцлийг удирдаж дэлхийд танигдсан юм.
Чехийн Ерөнхийлөгч Вацлав Хавел нь Далай ламын найз байсан билээ.