
Day-1: Urug.mn Герман улсаас мэдээлж байна.
Герман улсын Дуйсбург хотод Универсиад наадмын нээлтийн үйл ажиллагаа гайхалтай болж өндөрлөлөө. Дэлхийн оюутны Зуны Универсиад ХХХII наадам хөшгөө нээлээ. Монголын Багийн тугчаар Сагсан бөмбөгийн 3х3 багийн тамирчин У.Чингүүн оролцлоо.

Нээлтийн ёслолын арга хэмжээ 35 мянган хүний суудалтай Schainsland Reisen Arena-д ёслол төгөлдөр боллоо. Everbody all-in буюу “Бүгд нэг” гэсэн уриатай Универсиад наадам ийн эхэллээ.
Наадмын нээлтийн ёслолыг “Бид нэг дэлхий, Бүгд нэг” утга агуулга бүхий Цэнхэр дэлхийг Цагаан өнгийн тагтаа тойрон нисэж, цав цагаан шааран бөмбөлөг хөөргөсөн нь нээлтийн ёслолд оролцогчдын сэтгэлийг эрхгүй огшоолоо. Энэхүү наадмын галт бамбарыг 6 аяганд зэрэг асаасан нь онцгой байв. Нийтдээ 150 гаруй орны 8500 тамирчин спортын 18 төрөлд хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдөнө.






