
Мажоритар тогтолцоогоор 78, хувь тэнцүүлсэн аргаар 48 гишүүн сонгогдон парламент асуудлыг дагнан эрхэлж, энэ хүрээнд судалгаа хийх, холбогдох мэдээлэл авах, зохих албан тушаалтан, иргэн, байгууллагаас тайлбар авах, ажлын хэсэг байгуулах, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, санал, дүгнэлт гаргаж, түүнийгээ харьяалагдах Байнгын хороонд, шаардлагатай бол Байнгын хороогоор уламжлан нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, эрхэлсэн асуудлаараа тогтоол гаргах эрх бүхий Дэд хороодоо өргөжүүлэн байгууллаа.
Улсын Их Хурлын гишүүдийн хамгийн залуу нь 27 настай, хамгийн ахмад нь 73 настай бөгөөд 17 инженер, 29 хуульч, эрх зүйч, 40 бизнес, эдийн засаг, санхүүгийн чиглэлийн мэргэжилтэн, хэл судлал, гадаад харилцааны чиглэлийн найм, багш найм, эмч тав, сэтгүүлч тав, улс төр судлаач дөрөв, геологич, дизайнер, жүжигчин, зураач, социологич, физикч юм.
Байнгын хорооны бүрэлдэхүүнд тодорхой асуудлыг дагнан эрхэлж, энэ хүрээнд судалгаа хийх, холбогдох мэдээлэл авах, зохих албан тушаалтан, иргэн, байгууллагаас тайлбар авах, ажлын хэсэг байгуулах, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, санал, дүгнэлт гаргаж, түүнийгээ харьяалагдах Байнгын хороонд, шаардлагатай бол Байнгын хороогоор уламжлан нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, эрхэлсэн асуудлаараа тогтоол гаргах эрхийг хэрэгжүүлнэ.
Шинээр байгуулагдсан Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнд,
- Аялал жуулчлалын хөгжлийн дэд хороог байгуулсан бөгөөд анх удаа сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн Нацагдоржийн Батсүмбэрэл даргаар сонгогдлоо.
- Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, хөгжлийн бодлогын асуудлыг дагнан эрхлэх Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргаар анх удаа сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн Отгоншарын Батнайрамдал ажиллана.
Мөн Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороо нь өндөр технологи, үндэсний инновацыг дэмжих, хөгжүүлэх, үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх, цахим хөгжлийн бодлогын асуудлыг дагнан эрхлэх
- Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хорооны даргаар анх удаа сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн Чинбаатарын Анар ажиллах юм.
- Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны даргаар анх удаа Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон Болдын Уянга ажиллах юм.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны бүрэлдэхүүний хоёр дэд хороог шинээр байгуулахаар холбогдох хуулийг баталсан. Энэ дагуу,
- Анх удаа сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай Агаар орчны бохирдлын дэд хорооны даргаар,
- Хүнс, хөдөө аж ахуйн дэд хорооны даргаар мөн анх удаа сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай нар ажиллахаар үүрэгт ажлаа хүлээн авсан юм.
Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд шинээр байгуулсан
- Бүсчилсэн хөгжлийн дэд хороог анх удаа сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн удирдах бол
- Ёс зүйн дэд хорооны даргаар анх удаа парламентын гишүүнээр сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар ажиллана.
- Харин Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар туршлагатай парламентч, тав дахь удаагаа сонгогдон ажиллаж буй Улсын Их Хурлын гишүүн гишүүн Ц.Даваасүрэнг сонгосон юм.
Нэрээ өөрчилж, бүрэлдэхүүнээ өргөтгөсөн Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны бүрэлдэхүүнд
- Боловсрол, шинжлэх ухааны дэд хороо байгуулагдсан бөгөөд анх удаа сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар тус дэд хороог удирдаж, харьяалах асуудлыг дагнан эрхэлнэ.
- Соёл, спорт, залуучуудын дэд хороог мөн залуу парламентч, анх удаа сонгогдон ажиллаж буй Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг удирдан, ирэх чуулгануудад соёл, спорт, залуучуудын асуудлыг дагнан эрхэлж, судалгаа хийх, холбогдох мэдээлэл авах, зохих албан тушаалтан, иргэн, байгууллагаас тайлбар авах, ажлын хэсэг байгуулах, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, санал, дүгнэлт гаргаж, түүнийгээ харьяалагдах Байнгын хороонд, шаардлагатай бол Байнгын хороогоор уламжлан нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, эрхэлсэн асуудлаараа тогтоол гаргах эрхийг хэрэгжүүлнэ.






