Маргааш азарга, их насны морьд уралдана

Үндэсний их баяр наадмын хурдан хязаалангийн уралдаан өндөрлөж барианы зурхайд орлоо
Айргийн тавд хурдалсан хурдан хязаалан насны морьдыг танилцуулъя:
- Өвөрхангай аймгийн Хужирт сумын уяач Б.Гантигийн хүрэн,
- Ховд аймгийн Чандмань сумын уяач Д.Лхагвасүрэнгийн халтар халзан,
- Архангай аймгийн Чулуут сумын уяач Ц.Энхболдын халтар,
- Говь-Алтай аймгийн уяач Б.Гантулгын бор,
- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уяач А.Наранбаатар хар.
Хязаалан насанд түрүүлсэн Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат, Монгол улсын тод манлай уяач Пүрэвийн Батсайханы хүү “Шунхлай” группийн захирал Б.Гантигийн “Сартай хүрэн үрээ” юм. Сартай хүрэн үрээг Ононгийн Батбилэг уяж, уяа сойлгыг нь тааруулжээ.
Үндэсний их баяр наадмын хязаалангийн уралдаанд нийт 256 хурдан буян бүртгүүлснээс, 50 гаруй нь хасагдаж, 200 нь тоосоо өргөсөн юм.