Маргааш Улаанбаатар хотод 24 хэмийн дулаан байна

Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 9-р сарын 05-ны өдрийн 76 тоот захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн хүрээнд өнөөдөр иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, зорчих эрхийг хангахад тулгамдсан асуудал болоод байгаа цахилгаан дугуй /суррон/, скүүтерийн хэрэглээг зохицуулах талаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, Н.Батсүмбэрэл, Х.Болормаа, Г.Лувсанжамц, П.Сайнзориг, Д.Цогтбаатар, С.Цэнгүүн, С.Эрдэнэболд нарын хамт өргөн барьлаа.
УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд сүүлийн 6 сарын хугацаанд хуулийн төсөл боловсруулах чиглэлээр холбогдох судалгааг гүйцэтгүүлэх, гадаад орнуудын сайн туршлагыг судлах, хуулийн төсөлд МУ-ын Засгийн газар, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын саналыг авах, мэргэжлийн экстертүүд, иргэд, олон нийт, цахилгаан дугуй, скүүтер нийлүүлэгч, түрээсийн үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжүүдээр хэлэлцүүлэх зэрэг үе шаттай, цогц ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

Энэхүү хуулийн төслийг боловсруулахад анхнаас нь оролцож ажилласан Ажлын хэсгийн гишүүд, хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн АН-ын Бүлгийн нийт гишүүддээ болон Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж ажилласан Гишүүний ажлын алба, мэргэжлийн эксперт, судлаачид, хуулийн төсөлд үнэтэй санал, шүүмжлэл өгсөн иргэд, олон нийт, аж ахуйн нэгжүүд Та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

