
ХХБ нь Монгол дахь Францын Элчин сайдын яамнаас зохион байгуулсан Францын Үндэсний баярын арга хэмжээнд ивээн тэтгэгчээр оролцлоо
Энэхүү өдөр бол дэлхий даяар амьдарч буй Франц иргэдийн хувьд Бүгд Найрамдах Улсын эрхэм зорилго, үнэт зүйлс болох эрх чөлөө, тэгш байдал, эв нэгдлийг тэмдэглэдэг онцгой өдөр юм. Монгол Улсын банкны салбарыг олон улсын зах зээлд төлөөлөх ХХБ нь энэхүү арга хэмжээнд оролцсон нь нэр төрийн хэрэг байсан ба арга хэмжээ нь Монгол, Францын харилцаа, тэр дундаа санхүү, худалдаа, соёлын хамтын ажиллагаа гүнзгийрч байгаагийн нэгэн тод илрэл болсон юм.

ХХБ нь Францын санхүүгийн байгууллагуудтай олон жилийн үр дүнтэй хамтын ажиллагаатай ажилласаар ирсэн. Тухайлбал, Францын тэргүүлэх банкуудын нэг болох Natixis банктай хамтран олон улсын төлбөр тооцооны чиглэлээр үр ашигтай хамтран ажилладаг. Одоогийн байдлаар Монгол, Францын хооронд хийгдэж буй нийт гүйлгээний ойролцоогоор 40 хувийг ХХБ нь дангаараа гүйцэтгэж байгаа нь тус банкны салбар дахь манлайлагч байр суурийг бататгаж байна.


Мөн 2024 оны 10-р сард, ХХБ нь Францын төрийн хөрөнгө оруулалтын банк болох Bpifrance банктай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд тус банкны тусламжтайгаар Монгол харилцагчиддаа чиглэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг сайжруулах тал дээр идэвхтэй хамтран ажиллаж байна.
ХХБ нь цаашид Монгол, Францын хоорондын худалдаа, төлбөр тооцоог хөнгөвчлөх, хоёр улсын бизнес эрхлэгчдийг дэмжих, санхүүгийн хүртээмжтэй шийдлүүдийг хүргэх үйл хэрэгт тууштай ажиллах болно.

