ЗГ: Ой, хээрийн түймэртэй тэмцэхэд 6,7 тэрбумыг нөөц сангаас гаргана

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны харьяа “Малчин лавлах -109” мэдээллийн төвийн мэдээгээр /2025.06.30/ байдлаар “Эмээлт” захад шөлний хонь 250-350 мянган төгрөгийн үнэтэй байна. Үүнээс гадна ямаа 150-200 мянган төгрөг, адуу 1-1.4 сая төгрөг, сарлаг- 1.3-1.8 сая төгрөг, тэмээ-1.5-2 сая төгрөг, үхэр 1.7-2.5 сая төгрөгөөр тус тус худалдаалж байна.
Тэгвэл “Хүчит шонхор” зах дээр хонины мах 12-15 мянган төгрөгийн үнэтэй байна
Тус худалдааны төвд ямааны цул мах нэг килограмм нь 13.500-14.500 төгрөг бол хонины мах 14.000-14.500 төгрөг, үхрийн мах 18.500-21.000 төгрөг, адууны мах 11-12 мянган төгрөг, тэмээний мах 13.500 төгрөгөөр худалдаалж байгааг мэдээлэв.
Малчдын гар дээрээс худалдан авалт хийхэд, ямааны мах нэг килограмм нь 8500-9300 төгрөг, хонины мах 9-12 мянган төгрөг, үхрийн мах 9500-15.000 төгрөг, адууны мах 6300-8300 төгрөг, тэмээний мах 6800-7500 төгрөгийн хооронд худалдаалж байгаа аж.