Канье Уэстийн Австралийн визийг цуцалжээ

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан болж аймаг нийслэлийн удирдлагад зарим үүрэг чиглэл өглөө.
Г.Занданшатарын Засгийн газрын баримтлах зарчим:
- Ард иргэдийнхээ нуруунд ачаа үүрүүлэхгүй,
- Хэмнэлтийг засаг өөрөөсөө эхлүүлж зардлаа бууруулна,
- Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, бусад бодлого зорилтыг хэрэгжүүлэхэд АЙМАГ НИЙСЛЭЛ нэг зүгт харж ажлаа уялдуулах,
- Төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр ажлаас халах, өөрчлөх, чөлөөлөх, ямарваа нэг дарамт, шахалт үзүүлэхгүй байх,
- Төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудаас хууль зөрчсөн шийдвэр гаргахгүй байх, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх,
- Засгийн газрын гишүүд төрийн захиргааны төв байгууллага, хэрэгжүүлэгч болон тохируулагч агентлагуудтай ажлаа нягт уялдуулах,
- Төсөв зардлыг хэмнэж, бүтэц орон тоо нэмэгдүүлэхгүй байх,
- Иргэд, аж ахуйн нэгж орон нутагт ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлэх,
- Хөрөнгө оруулагчдыг үргээхгүй байж эрх ашгийг нь хамгаалах, төр-хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх,
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Хүнсний хувьсгал”, “Цагаан-Алт” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх,
- Өвлийн бэлтгэлийг өнөөдрөөс хангаж, ган зуд, гал түймрийн аюул, ургац алдахаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг тооцож ажиллахыг үүрэг болголоо.


