
Засгийн газар өнөөдөр /2025.06.25/ хуралдаж төсвийн тодотголын талаар хэлэлцсэн. Тус хэлэлцүүлгийн үр дүнгийн талаар холбогдох сайдууд мэдээлэл хүргүүллээ.
Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал:
“Манай улс эдийн засгийн хувьд экспорт, төсвийн орлого уул уурхайн бүтээгдэхүүн тэр дундаа нүүрснээс хамааралтай. Хятад руу нүүрсээ экспортолдог манай улсын хувьд тухйн улсын хэрэгцээ багасвал манай орлого ч мөн түүнийг дагаад багасна. Энэ бол зөвхөн дотоод нөхцөл байдлаас шалтгаалаагүй. Дэлхий дахинд үүсээд буй тарифын бодлогууд худалдааны дайн, ойрх дорнодын зөрчилдөөн гэх мэт дэлхийн геополитикийн хурцадмал байдал эдийн засагт нөлөөлж байна. Үүний үр дүнд үндсэн орлого болох нүүрсний үнэ 39 хувиар буурсан. Нүүрсний үнэ буурснаар татвар багасаж улсын төсөв хүндэрч, төлбөрийн тэнцэл алдагдалтай болсон. Цаашлаад нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр 13-30 хувиар буурах тооцоолол бий. Энэ жилийн хувьд орлого 3,3 их наядаар тасарч буй учир зарлагаа 2,3 их наядаар танаж байна. Үүнийг дагуулан төсвийн тэнцлийн алдагдлыг мөн танаж тодотгох шаардлага үүссэн. Нийтдээ 3,3 их наядаар танаж байна гэсэн үг. Энэхүү эдийн засгийн хүндрэлийг ард түмнийхээ нуруун дээр үүрүүлэхгүй, төр өөрөө бүсээ чангална” гэлээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг доорх линк дээр дарж үзнэ үү.