
УИХ-ын гишүүн С.Ганбаатарын зуслангийн байшинд өчигдөр /2025.06.24/-нд Авлигатай тэмцэх газраас дотор нэгжлэг хийж байгаа гэх мэдээлэл тархсан бөгөөд өөрөө гадна нь цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл хийсэн юм. Тэгвэл энэ талаар тэр бээр өнөөдөр буюу 2025.06.25-ны өдөр дараах мэдэгдлийг хийлээ.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
“Зуслангийн байр маань үйлдвэрчний эвлэлийн газар байсан гэх яриа жинхэнэ монгол гүтгэлэг. Миний эсрэг төрийн бүхэл бүтэн бүх бүртгэлийн байгууллагууд ажиллаж байгаа. Энэ хэрэв үнэн байвал би Улсын Их Хурлын гишүүний гишүүнээсээ огцорно. Үйлдвэрчний эвлэлийн хорооны ерөнхийлөгчөөр би 18 жилийн өмнө томилогдож байсан. Тухайн үед Авлигатай тэмцэх газраас шалгаж, гүйцэтгэх ажиллагаа хүртэл явуулдаг байсан. Ямар ч хууль бус зүйл байхгүй гэдгийг 3 удаагийн шалгалтаар нотолчихсон. Намайг шалгаж байгаа шигээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг шалга. Түүнийг би ойр тойрныхоо хүрээллүүдээр мөнгө идэж байна гэж үзэж байна. Баяжмалын үйлдвэрийг бас сайтар шалгах хэрэгтэй. Газрын тосны үйлдвэр гэж бас луйвар явагдаж байна” гэлээ.