
2025 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Санхүүгийн Зохицуулах Хорооны ээлжит хуралдаанаар “Омни Ассет 2 ТЗК” ХХК нь нийт 14 тэрбум төгрөгийн Хөрөнгөөр Баталгаажсан Үнэт Цаасыг (ХБҮЦ) олон нийтэд санал болгох албан ёсны зөвшөөрлөө авсан билээ.
Тэгвэл өнөөдөр уг ХБҮЦ-ны Монголын хөрөнгийн бирж дээр хийгдэх арилжааг танилцуулах уулзалт боллоо.
Энэхүү үнэт цаас нь “Омни Капитал”-ийн 100% хөрөнгө оруулалттай охин компани болох “Омни Ассет 2 ТЗК” ХХК нь гурав дахь хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас бөгөөд санхүүгийн зах зээлд шинэлэг, өгөөжтэй, баталгаатай хөрөнгө оруулалтын боломж олгож буй бүтээгдэхүүн юм.
“Омни Капитал” нь хөрөнгийн зах зээлд 2019 оноос хойш идэвхтэй ажиллаж, 2022 онд анхны ХБҮЦ болох “Омни Актив” ХБҮЦ (5 тэрбум төгрөг)-ыг олон нийтэд амжилттай санал болгож байсан. Тус бүтээгдэхүүний хүү болон үндсэн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлж, хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээсэн туршлагатай, найдвартай оролцогч гэдгээ олон нийтэд харуулсан.
2024 оны эцэст нийт ББСБ-ын салбарын хэмжээнд чанаргүй зээлийн дундаж 6.1%-д хүрсэн. Омни Капитал ББСБ ХХК-ийн хувьд энэхүү үзүүлэлт 5.1% буюу салбарын дунджаас бага чанаргүй зээлтэй байна.
Мөн 2023 онд байгуулсан “Омни Ассет ТЗК” ХХК-ийн шугамаар 6 тэрбум төгрөгийн ХБҮЦ-ыг гаргаж байсан бол энэхүү удаагийн бүтээгдэхүүн нь илүү өндөр дүнгээр олон нийтэд санал болгогдож буй бүтээгдэхүүн гэдгээрээ онцлог юм.
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гэж юу вэ?
Хөрөнгөөр Баталгаажсан Үнэт Цаас нь зээлдүүлэгч болон хөрөнгө оруулагчийн хооронд тэнцвэртэй өгөөж–эрсдэлийн харьцааг бий болгодог, орлого үүсгэгч хөрөнгөөр баталгаажсан, хууль эрх зүйн нарийн зохицуулалттай, ил тод, найдвартай хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн юм.
Энэ бол найдвартай, тогтмол орлого өгдөг зээлүүдийг нэгтгэж, хөндлөнгийн хуулийн болон санхүүгийн мэргэжилтнүүдээр шалгуулан гаргасан үнэт цаас юм. Зөвхөн энэ зориулалтаар тусгайлан байгуулсан компанид байршуулж, хөрөнгө оруулагчид руу хүргэдэг.
2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс “Омни Ассет 2 ТЗК” Хөрөнгөөр Баталгаажсан Үнэт Цаасны нээлттэй арилжаа албан ёсоор эхэлнэ.
Хэрхэн хөрөнгө оруулалт хийх вэ?
• Apex Traders аппликейшн эсвэл trader.apex.mn-ээр хандаж Апекс Капитал ҮЦК-д брокерын данс нээнэ.
• ІРО цэсээр орж эсвэл брокертой холбогдон захиалгаа өгнө.
• Үнэт цаасны бүртгэлтэй 0078******** дугаартай дансандаа хөрөнгө оруулалтын мөнгөө шилжүүлнэ.
• Хөрөнгө оруулалтаа баталгаажуулж, гэрээгээ цахимаар хүлээн авна.
apex.mn 7510-7500, 8803-0543
“Омни капитал” ББСБ нь санхүүгийн зах зээлийн дижитал шилжилтийг хурдасгаж, хэрэглэгчдэд хялбар, хүртээмжтэй санхүүгийн үйлчилгээ үзүүлэх технологийн шийдлүүдийг бий болгохоор 2016 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.