
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний яаманд ажиллаж байна.
“ДЦС-3” ТӨХК-д гарсан осолтой холбогдуулан тус станцад болон төрийн өмчит бусад цахилгаан станцад онцгой дэглэм, өндөржүүлсэн бэлэн байдал тогтоолоо.
Ерөнхий сайд Г.Занданшатар “Б.Чойжилсүрэн сайдад би 100 хоногийн даалгавар өгнө. Сайдаа дэмжиж, нэг толгойтой ажиллах хэрэгтэй. Ингэхгүйгээр энэ салбарын бугшсан асуудал шийдэгдэхгүй. Дахиад нэг сайд ирлээ гэхэд нөхцөл байдлаа ойлгох гэсээр байтал эрчим хүчний салбар дампуурна. Тиймээс тогтвортой байдал, нэгдсэн бодлого, нэг толгой чухал байна.Ийм учраас эрчим хүчний салбарт онцгой дэглэм тогтоож байна гэж ойлгоорой. Одоо энэ өвлийг бид яаж давах вэ, энэ эрсдэлт байдал үргэлжилбэл Улаанбаатар хөлдөх үү, дулааны, цахилгаан эрчим хүчний хангамж яах вэ гээд эрсдэлтэй нөхцөл байдал бий болсон. Иймээс салбарын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, Дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож байна.Одоо бусад станцуудад ямар эрсдэл тулгарахыг тааж мэдэшгүй. Эрчим хүчний хангамж, өвөлжилтийн бэлтгэл ажлаа бодохоор шөнө ч нойр хүрэхгүй байна. Миний нойр хүрэхгүй байгаа юм чинь та нарын хоолойгоор хоол ч давахгүй байгаа байх… ” гэлээ.