
ХХБ-ны Apple Pay үйлчилгээг идэвхтэй ашигласан 102 харилцагч шагналаа гардан авлаа
Худалдаа Хөгжлийн Банк дэлхийн шилдэг төлбөр тооцооны шийдэл болох Apple Pay үйлчилгээг харилцагч нартаа зориулан 2024.12 сард Монгол улсад нэвтрүүлсэн. Үргэлжлүүлэн Apple Pay үйлчилгээг хамгийн идэвхтэй ашигласан харилцагч нараа урамшуулах хөтөлбөрийг 2024.12 сараас 5-р сарыг дуустал хугацаанд зарласан билээ. Тэгвэл өнөөдөр тус урамшууллын 5-р сарын ээлжит 102 ялагч тодорч, шагналаа гардан авлаа.
Энэхүү урамшуулалт хөтөлбөр энэ зуныг дуустал сунгагдсан бөгөөд 6-8 сард хамгийн идэвхтэй ашигласан хүрээнд сар бүр Apple Pay-ээ хамгийн идэвхтэй буюу хамгийн олон удаа уншуулсан ХХБ-ны 100 харилцагч тодрох юм.
Харилцагч та төлбөр тооцоогоо хийх бүрдээ Apple Pay-ээ ПОС төхөөрөмж дээр уншуулаад хөтөлбөрт оролцох 1 эрх, shoppy.mn, amazon.com гэх мэт дотоод, гадаадын цахим худалдааны сайтуудаас худалдан авалт хийхдээ Apple Pay -ээ ашиглаад 2 эрх авч сар бүр 100 ялагчийн нэг болох боломжтой.
Ямар урамшуулалтай вэ?
Apple Pay-ээ уншуулсан тоогоор
САР БҮР:
100 харилцагч – Apple 25$ GIFT-CARD
УЛИРЛЫН ЭЦЭСТ :
1 харилцагч – Банкны өөрийн эх үүсвэрийн ОРОН СУУЦНЫ зээлийн хүүгийн хөнгөлөлт эдлэх эрх
Урамшууллын хугацаа: 2025.08.31 дуустал
Хэрэв та ApplePay үйлчилгээнд хараахан бүртгүүлж амжаагүй бол TDB Online апп-аар дамжуулан маш хялбархан бүртгүүлээрэй.
Мөн ХХБ-ны харилцагч биш байсан ч TDB Online апп татаад, шууд харилцагч болж, Apple Pay-н хурдыг мэдрээрэй.
Таны iPhone Таны TDB карт
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК