
Г.Занданшатарын Засгийн газарт орж ажиллах сайд нар тангарагаа өргөн, амаргүй цаг үед, олон амлалт, захиас авч ажилдаа орлоо.
Түүний байгуулсан Засгийн газрын ”амь нас” сайд нараас цөм хамаарна. Гэтэл шинэхэн байгуулагдаж буй Засгийн газрын зарим сайд нар тангарагаа өргөөгүй байхдаа л олны хэл амтай хүчтэй тулгарав.
Шинээр 9, хуучин сайд нараас 10 нь гулсаж орж ирэв.
ШИНЭ ЕС ДОТОРХ “ШИРҮҮН ГАРУУД”
Эхлээд сайд нарын нэртэй танилцъя:
- Барилга хот байгуулалтын сайдаар Э.БАТ-АМГАЛАН
- Батлан хамгаалахын сайдаар Д.БАТЛУТ
- Эрүүл мэндийн сайдаар Ж.ЧИНБҮРЭН
- Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар Г.ДАМДИННЯМ
- Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар Э.БАТШУГАР
- ХЗДХ-ийн сайдаар Л.МӨНХБААТАР
- Соёл спорт, аялал жуулчлалын сайдаар Ч.УНДРАМ
- Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Т.АУБАКИР
- Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар Б.БАТБААТАР
Энэ дотор л гэхэд гэр бүлээс гадуурх харилцааны асуудалтай хоёр сайд байна. Гудамжинд алхаж яваа Дулмаа, Дондогийн гэр бүлийн асуудал энэ нийтлэлд хамаагүй. Гэхдээ төрийн жолоо атгаж, ард түмний төлөө бодлого гаргах албан хаагчдад бол хамаатай. Энэ нь эргээд ёс зүйн асуудалтай ч холбогддог юм. Соёл спорт, аялал жуучлалын сайдаар Ч.Ундрамын тухайд гэр бүлээс гадуурх харилцаа, архидан согтуурсан үедээ хүүхдээ “дэглэдэг” гэх мэтчилэн ёс зүйн доголдолтой. Мөн Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аубакирын хувьд төрсөн охин нь овгоосоо татгалзаж байсан байна. Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн харин сайдын албыг ял гэж бодож яваагаа илэрхийлсэн. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам бол бэлэгний яам болж хувирчээ.
ХУУЧИН САЙДУУДАД ДОТОРХ ХУУДУУГҮЙЧҮҮД
-
- Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар С.БЯМБАЦОГТ
- Тэргүүн Шадар сайд, Эдийн засгийн хөгжлийн сайдаар Н.УЧРАЛ
- Шадар сайд Т.ДОРЖХАНД
- Шадар сайд С.АМАРСАЙХАН
- Гадаад харилцааны сайдаар Б.БАТЦЭЦЭГ
- Сангийн сайд Б.ЖАВХЛАН
- Эрчим хүчний сайдаар Б.ЧОЙЖИЛСҮРЭН
- Зам тээврийн сайдаар Б.ДЭЛГЭРСАЙХАН
- Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Ж.ЭНХБАЯР
- Боловсролын сайдаар П.НАРАНБАЯР
Хуучин Засгийн газраас хуудуугүй нөхөд хэд хэд улиран орж ирлээ.
Очсон салбар нь өөдөлдөггүй, бодлого чиглэл нь замхарчихдаг, хэлсэндээ хүрдэггүй хэд хэдэн нөхөд бий.
Жишээ нь, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн яам л гэхэд хэцүүхэн асуудлуудтай нүүр тулаад буй. III Дулааны цахилгаан станцад гарсан дэлбэрэлтээс болж нэг хүн амь эрсэдсэн, Улаанбаатар өвөл хөлдөнө гэх мэтчилэн түүний хариуцсан салбар яам ёроолдоо уначихсан. Энэ тухайгаа тэр өөрөө “Ёс зүйн хариуцлага” хүлээнэ гэсэн боловч албан тушаалын өмнө “нохой шарваачийн” үлгэрээр орж ирвэй.
Түүний араас очсон салбар бүр нь элгээрээ хэвтдэг С.Бямбацогт, Б.Жавхлан, Б.Дэлгэрсайхан нар шил шилээ даран орж ирлээ.
ХҮН-ийн хоёр ч дүүрч.Т.Доржханд намынхаа толгойг “цусадсан” нэгэн гэж үзэх хүнгүй болсон. Сонгогчид нь 2028 онд дүн тавина гээд заначихсан яваа билээ.
Ямартай ч энэ бүхнээс харахад МАН боловсон хүчний дутагдалд орчихсон яваа нь тодорхой боллоо.