
Ерөнхий сайд Засгийн газрын бүрэлдэхүүнээ УИХ-д танилцууллаа.
Танилцуулгын дараа УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл сөрөг хүчний мэдэгдэл хийж, Бодлогын шаардлага хүргүүллээ.
“УИХ–ын хурлын дарга, Эрхэм гишүүд ээ,
Монгол УИХ дахь АН–ын бүлэг ЗГ–ын бүтэц бүрэлдэхүүний тухай асуудлаар хуралдаж Монгол улсын ерөнхий сайдад тодорхой бодлогын шаардлага хүргүүлэх нь зүйтэй гэж үзсэн УИХ дахь АН–ын бүлэг ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, бизнесийн орчныг сайжруулж, үндэсний ААН–үүдээ дэм дэмжих ардчилал сайн засаглалыг бэхжүүлэх зорилгын хүр хүрээнд Монгол Улсын ерөнхий сайд сайдаас дараах бодлогыг хэрэгжүүлж ажиллахыг шаардаж байна аа
Нэгдүгээрт. Монгол Улс авлигалын төсөөллийн индексийн эрэмбээр сүүлийн 10 жилд 42 байраар ухарсан нь авлига, улс төр эдийн засгийн тогтолцооны асуудал болсныг илтгэж байна аа. Тиймээс авлигалын эх үндэс болсон эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах шударга ёсыг бэхжүүлэх хүрээнд дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шаардлагатай.
Яам болон сайд нарын тоог 50%-аар цөөлж төрийн захиргааны болон тусгай албан хаагчдын тоог 20%-аар бууруулах төрийн албаны мэргэшсэн улс төрөөс ангид байдлыг хангаж ашиг сонирхлын зөрчлийг таслан зогсоолгох шаардлагатай. Төрийн өмчит ААН–үүдийг олон нийтийн нээлттэй ХК болгох орон тоог нь 2 дахин бууруулж, үр өгөөж бүтээмжийг эрс дээшлүүлэх шаардлагатай байна аа.
Авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тууштай тэмцэх хуулийн байгууллагуудын хараат бус байдлыг хангах хүрээнд бодлого боловсон хүчний шинэчлэлийг хийх шаардлагатай байна аа. Сонгуулийн санхүүжилтийг ил тод болгож мөнгөний хамааралгүй шударга сонгууль явуулах эрх зүйн орчин дээр бид анхаарах шаардлагатай байна аа.
Хоёрдугаарт нь хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ, гадаад валютын ханш өсөн нэмэгдэж төсвийн алдагдал гүнзгийрч эдийн засгийн хямралтай нүүр тулах бодит эрсдэл бодитой боллоо.
Иймд иргэд ААН–үүдээ хямралаас хамгаалж эдийн засгийн тодорхой өсөлтийг хангах шаардлагатай байна аа. Үнийн өсөлтийг шааруулж, ханш сааруулж, ханшийн тогтвортой байдлыг хангах замаар айл өрхийн бодит өрхийг бодит орлогыг хамгаалах, төрийн хүнд суртал, хяналт шалгалтыг татварын дарам хяналт шалгалт татварын дарамтаас бизнес эрхлэгчдээ чөлөөлж хувийн өмч болон хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах хувийн хэвшилд ноогдох татварын дарамтыг 20-оос доошгүй хувиар бууруулах шаардлагатай байна аа.
2025 оны улсын нэгдсэн төсвийг тодотгож улс төсвийн урсгал зардлыг 20%-аар танах, төсвийн худалдан авалт, хөрөнгө оруулалтыг бодлогоор үндэсний ААН–үүдээ дэмжих мега гэдэг төслүүдийг эдийн засгийн үр өгөөжийн хувьд эрэмбэлэн үр ашиггүй төслүүдийг зогсоох шаардлагатай байна аа.
Гуравдугаарт нь Монгол хүний амьд явах эрхийг хангаж амьдрах орчинд тулгарч буй эрсдэлийг арилгах нь Монгол төрийн нэн тэргүүний үр дүн гэдгийг ухамсарлан бас дараах чиглэлд ши тодорхой бодлого хэрэгжүүлэх шаардлагатай ДЦС 3 дугаар станцад гарсан ослын улмаас 2025-аас 26 оны өвөл цахилгаан дулаан хангамж дутагдах эрсдэлээс сэргийлэх эрчим хүчний хараат байдлыг бүрэн алхах замаар салбарын эрх реформыг бодитойгоор хэрэгжүүлэх шаардлага даа. Агаар орчны бохирдолтой тууштай тэмцэж ирэх жилүүдэд утаанаас бүрэн ангижрах зэрэг ийм бодлогын шаардлагуудыг УИХ дахь АН–ын бүлгийн зүгээс Ерөнхий Ерөнхий сайдад бас танилцуулж шаардлагыг хүргүүлж байгааг мэдэгдье ээ“