ЦЕГ: худалдагчийн биед халдсан этгээдийг шүүхийн зөвшөөрөлтэй баривчлах саналаа хүргүүлсэн

ТҮЦ эрхлэгчид МАН-ын байрны гадаа жагсаж байна. Тэдэнтэй НЗТТГ-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай уулзлаа.
Тэрбээр “Үндсэн хууль зөрчөөгүй. Өнөөдөр 40 ТҮЦ эрхлэгч хэлэлцээрээ хийгээд явж байна. Зөвшөөрлөө аваагүй байж улс төржүүлж хотын асуудлыг намын асуудалтай хольж байна. Хууль дүрмийн дагуу зөвшөөрлөө аваад явах хэрэгтэй. ТҮЦ түүхэн дэх үүргээ гүйцэтгэсэн. ТҮЦ-ний асуудал хотын асуудал. ТҮЦ эрхлэгчдэд 1688 ажлын байр, 48 худалдааны төвд үйлчилгээ эрхлэх санал тавьсан. Өнөөдрийн байдлаар ТҮЦ эрхлэгч 40 иргэн худалдааны төвд ажиллаж байна” гэв.