
Том Круз Гиннесийн рекордын эзэн болжээ
Америкийн алдарт жүжигчин Том Круз Гиннесийн дэлхийн рекордын эзэн болжээ. Гиннесийн Дэлхийн дээд амжилтын ном түүнийг “шатаж буй шүхэртэй хамгийн олон үсрэлт хийсэн хүн”-ээр нэрлэжээ. Жүжигчин Том Круз Mission Impossible цуврал киноны сүүлд гарсан анги болон “Mission: Impossible-The Final Reckoning” уран сайхны кино зураг авалтын үеэр онгоцноос шатаж буй шүхэртэй үсрэлт хийх үзүүлбэрийг 16 удаа хийж, дэлхийн рекорд тогтоожээ. Гиннесийн Дэлхийн дээд амжилтын номны ахлах редактор Крэг Глэндэй, “Том экшн баатруудын дүрд тоглодог хүн биш харин Том өөрөө экшн баатар юм.
Түүний амжилтын гол нууц нь бодит дүрслэлийг эрхэмлэж, гол дүрийн жүжигчинд ур чадвар, боломжуудын хязгаар үгүйг харуулж буй явдал юм” хэмээн онцолжээ. Paramount Pictures компанийн албан ёсны youtube сувагт нийтлэгдсэн бичлэгээс Том Круз стант багийнхантайгаа уг үзүүлбэрээ хэрхэн гүйцэлдүүлэхээ ярилцаж буйг мөн уг үзүүлбэрээ 16 удаа гүйцэлдүүлж байгааг харж болох юм.
Жүжигчин Том Круз Mission кино зураг авалтын үеэр онгоцноос шатаж буй шүхэртэй үсрэлт хийх үзүүлбэрийг 16 удаа хийж, дэлхийн рекорд тогтоожээ.
