
Япон улсад өчигдрөөс /5.11/ эхлэн волейболын Азийн “Аваргуудын лиг” болж буй. Тус тэмцээний аваргууд энэ сарын 18-нд тодрох юм. Тэгвэл манай улсын шигшээ багийн тамирчин Т.Хангал тус лигт Тайландын багаас оролцож буй.
Түүний багийн хувьд өчигдөр эхний тоглолтоо Азийн “Аваргуудын лиг”-ийн тэмцээнд тивдээ топ орнуудын нэг Ираны аварга клубийн эсрэг хийсэн. Тэрээр 21 оноо авч багаа тэргүүлсэн юм. Т.Хангал нь тус тоглолтод оролцсоноор олимпын аваргатай тоглосон анхны тамирчин болоод буй юм. Олимпын аварга Нгапетээс гадна Азийн наадмын аварга Mehdi Marandi, Азийн хошой аварга, U19, U21 насны дэлхийн аварга, MVP Amirhossein Esfandiar тэргүүтэй Ираны шигшээгийн томчуудын эсрэг маш сайн тоглосон юм.
Харин өнөөдөр хоёр дахь тоглолтоо Тайванийн аваргуудын хийж 3:1-ээр хожив. Ингэснийр баг нь шөвгийн наймд ороод буй бөгөөд Хангал 12 оноо авав.
Харин дараагийн шатанд Южи Нишида тэргүүтэй Японы “Osaka Blueton” багтай тоглох магадлал өндөр байгаа аж.