
Агаар дуслын замаар халдварладаг тэр дундаа халдварт өвчлөлүүд улирлын шинжээрээ хувьсан өөрчлөгдөж буйг эмч, мэргэжилтнүүд хэлж байна. 2025 оны хаврын улирал гарсаар халдварт өвчлөл түүн дотроо улаанбурханы өвчлөл огцом нэмэгдэж буйг эмнэлэгийн байгууллагын эмч, мэргэжилтнүүд онцоллоо.
Иймээс улаанбурханы өвчлөлөөс бүрэн сэргийлэх боломжтой арга нь дархжуулалт гэлээ. Бид өнөөдөр ХӨСҮТ-ийг зорьж, тус төвийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны эрт сэрэмжлүүлэг хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаатай цөөн хором ярилцлаа.
ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны нэгжийн дарга Н.Сувдмаа: Улаанбурханы халдварлалтын индекс нь бараг 96-98 хувьтай маш өндөр…
-Сайн байна уу? Өнөөдөр буюу Даваа гарагийн дүн мэдээг ярилцлагын эхэнд тодруулмаар байна?
-Сайн сайн байна уу? Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 05-ны өглөөний 11:00 цагийн байдлаар Улаанбурханы өвчлөл бүртгэгдсэн тохиолдол 1296 байна. Үүнээс 836 хүн эмнэлгийн тусламж, үйлчилгээ аваад бүрэн эдгэрсэн. Харин 238 хүн нийслэлийн дүүргүүд болон орон нутгийн 10 аймагт эмнэлгийн байгууллагад эмчлүүлж байна.
-Энэ өвчлөлийн халдварын тархалт маш хурдацтай байдаг уу?
-Улаанбурхан өвчин бол өөрөө улаанбурханы вирусээр халдварлагддаг. Энэ вирус өөрөө маш халдварлалт өндөртэй вирус. Өөрөөр хэлбэл халдварлалтын индекс нь бол бараг 96-аас 98% гэж үздэг нэгдүгээрт. Мөн хоёрдугаарт энэ бол өөрөө амьсгалын замаар халддаг. Мөн дархлаажуулалт буюу вакцинаар сэргийлэгдэх боломжтой өвчин гэж үздэг. Энэ өөрөө маш халдварлалт өндөртэй вирус учраас зөөвөрлөгдөн орж ирэх өндөр боломжтой гэсэн вирусийн одоо ангилалд ордог. Тэгэхээр хамгийн гол нь яагаад энэ вакцинжуулалтыг чухалчлаад одоо энэ улаанбурханы эсрэг вакциндаа хамрагдахыг зөвлөөд байгаа вэ гэхээр зэрэг энэ вакцинаар бол бүрэн тунгийн хамрагдалтад хамрагдчихсан тохиолдолд өвдөхгүй байх боломжтой. Өөрөөр хэлбэл бүх улс орон бол одоо дархлаажуулалтын хуулиараа заавал хийх товлолын дархлаажуулалтад орсон вирусын одоо халдвар байдаг байхгүй юу. Тэгэхээр зэрэг манай улс бол 1973 оноос хойш заавал хийх товлолын дархлаажуулалт буюу одоо хүүхэд бүр төрснөөсөө хойш 24 цагийн дотор мөн түүнээс 2 хүртэлх насанд нийт арваад төрлийн вакциныг заавал хийх товлолын дархлаажуулалтад ордог. Энэ улаанбурханы эсрэг вакцин бол мөн бас энд ордог. Өөрөөр хэлбэл 9 сартай тэгээд 2 настай буюу энэ хоёр бол “бүрэн тунгийн хамралт” гэж явдаг.
Улаанбурханы эсрэг вакцинжуулалт нь дан ганц уг вирусын эсрэг бус гахайн хавдар болон улаануудын эсрэг үйлдэлтэй
-Улаанбурхан өвчлөлийн эсрэг хамгийн гол авах арга хэмжээ нь дархлаажуулалт гэсэн үг үү?
-Тийм. Уг вирусын эсрэг дархлаажуулалт нь дан ганц улаанбурханы эсрэг биш энэ дээр бол 3 дахь вакцин буюу улаанбурхан, гахайн авдар, улаануудын эсрэг гээд 3 халдварт өвчнийг нэг зэрэг одоо хамгаалдаг ийм ач холбогдолтой байгаа. Тэгэхээр зэрэг одоо бол ингээд энэ батлагдаж байгаа лабораториор батлагдаж байгаа тохиолдлуудыг тархвар судалгаа хийгээд, хариу арга хэмжээ авах үүднээс энэ одоо насны байдал мөн одоо вакцины статус, газарзүйн байршил, хүүхдийн байгууллага уу одоо хаанах вэ гээд ингээд тархвар судалгаа хийгээд үзэж байхад дийлэнх нас нь бол 10-аас 14 насныхан байгаа. Тэгэхээр энэ 10-14 насны хүүхдүүд маань 9 сартай 2 настай уг нь бол бүрэн тунгийн хамралт хамрагдалтад одоо бүрэн хамрагдсан байх ёстой. Гэтэл энэ хүүхдүүдийн маань тархвар судлалын асуумжаар үзэхэд бол дийлэнх нь эсвэл вакцин хийлгээгүй эсвэл нэг тунтай ч юм уу ийм байгаа. Тэгэхээр дийлэнх нь вакцин хийлгээгүй гэдэг маань энд бол эргээд одоо иргэн бүрийн хариуцлага бас энэ дээр яригдах ийм одоо бас хөтлөх ийм зайлшгүй шаардлага үүсэж байгаа байхгүй юу. Энэ утгаараа бид нар одоо вакцинд хамрагдах асуудлыг бол байнгын зөвлөж байгаа нэгдүгээрт.
Мөн хоёрдугаарт бол одоо хүүхдийн байгууллагын энэ хүүхдүүд маань батлагдаж байгаа энэ насны хүүхдүүд маань бүгд ЕБС-д одоо сурч байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол хүүхдийн байгууллагын 30-аад хувьд нь ерөнхийдөө улаан бурхны батлагдсан тохиолдлууд бүртгэгдээд, нэгээс дээш тохиолдлууд, ер нь бол энэ чинь өөрөө амьсгалын замын халдвар халдварлалт маш өндөртэй учраас нэг тохиолдол бүртгэгдэхэд тухайн орчинд нь, сургуульд нь, хүүхдийн байгууллагад нь, за эсвэл тухайн ямар одоо газар батлагдсан тэнд нь 24-72 цагийн дотор бол хариу арга хэмжээг авч ажилладаг.
-Тэгэхээр батлагдсан тохиолдлын тус газар, ойр орчинд даруй арга хэмжээ аван тархвар судалгааг хийдэг байхнээ?
-Халдварт өвчлөл дотроо агаар дуслын замаар халдварладаг вирус маш хурдацтай тархдаг. Тиймээс сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тохиолдолд бүх хариу арга хэмжээг цогцоор нь авч явж байдаг. Энд бол тархвар судалгаа хийх, ойрын хавьтлыг тодорхойлох, мөн ойрын хавьталд нь вакцинжуулалтын статусыг нь тодорхойлоод, вакцин хийлгээгүй хүмүүс байвал, тохиолдлууд байх юм бол вакцин хийлгэх гэх мэтээр.
Энэ дээр бол одоо хамгийн гол чиглэж байгаа арга хэмжээ бол вакцинжуулалт байгаа. Тэгээд мэдээж голомтын хариу арга хэмжээ буюу ойрын хавьтлууд бол тодорхой нууц үе, хугацаандаа өөрийгөө ажиглаад, энэ өөрийн шинж тэмдгийн тандалт өөрөөр хэлбэл тууралт гарах нь уу, вакциндаа хамрагдах гэх мэт ийм арга хэмжээнүүдийг авах ёстой.
-Эцэг, эхчүүд, асран хамгаалагч нарт зориулан та зөвлөгөө, анхааруулгыг өгнө үү?
-Хамгийн гол нь халдварт өвчлөл тухан орчин тойронд халдварлан тархдаг. Ийм учраас эцэг, эхчүүд, насанд хүрэгчид ариутгал, халдваргүйжүүлэлтийг гэр орон, анги танхим, албан тасалгаандаа хийх, гараа сайтар ариутган угаах чухал. Мөн амин дэмтэй хоол хүнс өдөр тутмын хүнсэндээ заавал хэрэглэж, дархлаагаа сайтар дэмжих нь чухал.
Ярилцсанд баярлалаа.