
Өнгөрсөн бямба гарагт Бразилын Рио-де-Жанейро хотод болсон Леди Гагагийн үнэгүй тоглолтыг 2 сая гаруй хүн үзжээ.
Үзэгчид дэлхийн супер одын тоглолтыг ойроос үзэхийн тулд бямба гарагийн өглөөнөөс эхлэн Копакабана наран шарлагын газар дугаарлаж, байраа эзэлжээ.
Зохион байгуулагчдын зүгээс мэдээлснээр Леди Гагагийн тоглолтыг 2.1 сая хүн үзсэн байна.
Бяцхан мангасууд гэгддэг түүний шүтэн бишрэгчдийн зарим нь Леди Гагагийн алдартай Poker Face, Born This Way,Bad Romance зэрэг дууныхаа клипэн дээр өмсөж байсан хувцастай адил хувцаслаж ирсэн байсан ба зарим нь Леди Гагагийн тоглолт оны өмнө болсон дуучин Мадоннагийн тоглолтоос ч олон хүнийг цуглуулж чадсан талаар ярьжээ.
Дуучин Леди Гагагийн хувьд “Mayhem” нэртэй шинэ цомгоо гаргаад байгаа ба аялан тоглолтынхоо хүрээнд Бразилд улсад иржээ. Тэрээр өнгөрсөн долоо хоногт Мексикийн нийслэл Мехико хотод хоёр өдөр тоглосон юм.
Рио-де-Жанейрод хийсэн тоглолтынхоо өмнөх өдрийн орой нь 39 настай Леди Гага тоглолтдоо бэлдэн Копакабанад зассан тайзан дээр гарсан нь тэрүүгээр зугаалж явсан хүмүүст гэнэтийн бэлэг болжээ.