Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талбайд ажиллажээ

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 955 болсон талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ. Батлагдсан тохиолдлын 664 нь эдгэрсэн ба 230 нь эмнэлэгт, 61 нь гэрээр эмчлүүлж байгаа аж.
Насны хувьд улаанбурхан туссан хүмүүсийн дийлэнх нь 10-14 насныхан байна.
Харин байршлаар нь задлаад харвал:
- Архангай 4
- Баянхонгор 18
- Өмнөговь 209
- Дундговь 95
- Дорноговь 1
- Хэнтий 6
- Төв 15
- Сэлэнгэ 1
- Улаанбаатар 601 тохиолдол батлагджээ.
Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой.