Богд Хан уулын түймрийг унтраахаар иргэд нэгдэж байна

Өнөөдөр буюу 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Цагаан нуур, Хэнтий аймгийн Батширээт сум, нийслэлийн Хан-Уул дүүрэгт өнөөдөр нийт дөрвөн удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдэж ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж буй талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл яг одоо 22:00 цагийн байдлаар Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн Хушаат сумыг дамнан том хэмжээний түймэр асч байна.
Нутгийн эрчүүд дайчлагдсан ч суманд цахилгаан тасарсан, бензин колонкууд түлшний нөөцгүй байгаагаас амь нас эд хөрөнгөө хамгаалж байгаа иргэд маш хүнд нөхцөл байдалд ороод байгаа аж. Түүнчлэн албаныхан шуурхай арга хэмжээ авч нэмэлт хүч гаргахаар ажиллаж буй бөгөөд Онцгой байдал хариуцсан Шадар сайд С.Амарсайхан болон УИХ-ын гишүүн Д.Батбаяр нар Зүүнбүрэн сумын зүгт хөдөлжээ.