Чуулганы хуралдааны танхим “хүртээмжтэй” индэртэй боллоо

УИХ-аар хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулын төслийг хэлэлцэхээр боллоо
УИХ-ын хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдааны эхэнд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх талаар санал хураалт явуулахад УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжив.
Ингэснээр тус хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарын өргөн мэдүүлсэн Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болж байна.