
Их Британийн хатан хаан хоёрдугаар Элизабет энэ өдөр мэндэлж байжээ. Тэрээр 1926 оны дөрөвдүгээр сарын 21-нд мэндэлсэн бөгөөд 96 насандаа буюу 2022 оны есдүгээр сард таалал төгссөн юм. Тэрээр Британийн түүхэн дэх хамгийн удаан хаан ширээнд суусан хатан хаан юм. Түүний хаанчлалын хугацаа нь 70 жил 214 хоног байсан бол Их Британийн бүх хаант улсуудын дундаас хамгийн урт, тусгаар тогтносон улсуудын дундаас хоёрт, түүхэн дэх хамгийн урт хатан хаан байсан юм.
Түүний хувьд хааны удамд төрсөн нэгэн байсан бөгөөд хаан ширээнд сууна гэж боддоггүй байсан байна. Гэвч түүний авга ах хаан ширээнээсээ татгалзаж улмаар аав нь хаан ширээнд суух болсноор өв залгамжлагч болсон билээ. Хоёрдугаар Элизабет нь 1953 онд хаан ширээнд өргөмжилснийхөө дараа 16 улсын үндсэн хуульт хаан, Английн сүмийн дээд захирагч болсон.
Тэрээр 1947 оны арваннэгдүгээр сард тэрээр Грек, Данийн хунтайж асан Филип Маунтбаттентэй гэрлэжээ. Тэдний гэрлэлт 2021 онд буюу нөхрөө насан эцэслэх хүртлээ 73 жил үргэлжилсэн. Тэд Чарльз, Энн, Эндрю, Эдвард гэсэн дөрвөн хүүхэдтэй болжээ.