
Орос хэлний улсын 28-р олимпиад гурван төрөлд зохиогдож, 9-р ангийн төрөлд 66, 12-р ангийн төрөлд 75, багшийн төрөлд 58 оролцогч өрсөлдлөө. Энэ жилийн олимпиадад 12 дугаар ангийн төрлд тэргүүлсэн 6 сурагчийг ОХУ-ын Засгийн газрын зардлаар тус улсын их дээд сургуульд ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ суралцах эрхийн бичгээр шагнасан юм.
Ш.Цолмон МУБИС-ийн НХУС-ийн Орос хэлний тэнхимийн эрхлэгч, Доктор:
Орос хэлний 28 дугаар улсын олимпиад ЕБС–ийн 9-12 дугаар ангийн шилдэг сурагчид оролцож байна. 28 дугаар Монгол улсын аварга орос хэлний багш шалгаруулах тэмцээнд мөн энэ удаагийн олимпиадад маань хот, хөдөө, нийслэлээс нийлсэн жараад багш оролцож байна. Есдүгээр ангийн нийт 70-аад сурагч оролцож байна. 12 дугаар ангийн тавиад сурагч оролцож байна. Тэгэхээр нийт тоогоороо энэ удаагийн олимпиадад 200 оролцогч оролцож байна. Гол онцлог 12 дугаар ангийн шилдэг 8 ялагч сурагчид ОХУ–ын их, дээд сургуульд үнэ төлбөргүй, өөрөөр хэлбэл Засгийн газрын тэтгэлгээр суралцах эрхийг олгож байгаагаараа манай олимпиадын хамгийн гол онцлог оршиж байгаа юм. Орос хэлний багш болох чин хүсэлтэй, ялангуяа цаашдаа эх орныхоо ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэхэд өөрийн хувь нэмрээ оруулах, орос хэлийг заах өөрийн гэсэн чин хүсэл зорилгоо биелүүлэхээр орж ирсэн ийм сурагчид бас оролцож байгаа. Яг энэ чиглэлээр зорилготойгоор орж ирсэн сурагчдаа бид нар МУБИС мөн МУИС–д энэ мэргэжлээр элсэн суралцах урилгыг бас гардуулж байна.
З.Мөнхжин Увс аймгийн Улаангом сумын I сургуулийн есдүгээр ангийн сурагч:
Би Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр сургуулиас ирсэн. Анх удаа улсын олимпиадад оролцож байгаа. Сэтгэл хангалуун байна. Алтан медаль авсандаа баярлаж байна. Хэдэн жил энэ олимпиадыг хүлээж бэлдсэн. Илүү шаргуу хөдөлмөрлөж, хичээлээсээ чөлөө авч бэлдэж байсан. Илүү цагаар бэлдэж, өглөө 08-аас орой 19 цаг хүртэл бэлдэж байсан.
Н.Нямдаваа Төв аймгийн Угтаалцайдам сумын ЕБС-ийн Орос хэлний багш:
Өрсөлдөөн оноог харах юм 05, 05-ын зөрүүтэй хүүхдүүд уйлаад, багш нар харамсана гэдэг чинь өрсөлдөөн чанга байна. Энэ утгаараа сайжирч байна. Би орос хэлний талаар төсөө ойлголтыг хүмүүсээс сонсоод хэцүү байгаа юм болов уу гэсэн бодол хааяа төрж, жоохон гонсойдог байсан. Энэ олимпиадад оролцоод би үгүй юм байна. Есдүгээр ангийн ямар мундаг хүүхдүүд, бүр чөлөөтэй ярьдаг хүүхдүүд байр эзлээгүй гээд уйлаад явж байхыг харсан. Тэр хүүхдүүд энд ирчихсэн сууж байна. 12 дугаар ангидаа яадаг юм, яаж шагнал авдаг юм харъя гээд. Мөн 2 дахь жилдээ багшилж байгаа, 4 дэх жилдээ багшилж байгаа багш нар улсын олимпиадад хүүхдээ авчирч байна. Энэ чинь манай энэ МУБИС-ийн төгсөгчид бас мундаг байна гэсэн үг. Бидний залгамж халаа сайн явж байна гэж бодож байна. Маш их бахархаж байна.
“Динза, Цондоолойгийн анд найзууд” ТББ нь нийгмийн хариуцлагын хүрээнд улсын олимпиадад оролцож байгаа хүүхдүүдээ дэмжих зорилгоор, мөн өөрсдийн ном болон мерж бүтээгдэхүүнээр бэлэглэж байгаа. Гол зүйл нь хүүхдүүд дэлгэцэнд их донтож, хамааралтай болчихсон байгаа учраас хүүхдүүдийг дэлгэцээс холдуулж, цаасан ном уншдаг болоосой гэсэн зорилгоор ивээн тэтгэн оролцож байгаа. Энд оролцож байгаа хүүхдүүдээ шагнаж урамшуулах, цаашдын хичээл сурлагад нь тус дэм болох үүднээс бүтээгдэхүүнээ бэлэглэж байгаа юм.
Монгол орон даяар 12 хичээлийн улсын шатны олимпиадууд зохиогдож байгаа юм. Монголын хамгийн олон уншигчтай, 2.3 сая хувь хэвлэгдэж, хэвлэмэл бүтээгдэхүүний дээд амжилтыг тогтоогч, бүх цаг үеийн хүүхдийн бестселлер комик ном “Динза Цондоолойгийн анд найзууд” ТББ бүх олимпиадад оролцогч хүүхдүүдтэй уулзан, баяр хүргэж байгаа юм. Математик, монгол хэл, биологи, газар зүй, нийгэм, химийн хичээлийн шилдгүүдтэй баярыг нь хуваалцсан Динза, Цондоолойгийн нөхөд ийнхүү орос хэлний олимпиадад нөлөөллийн ажлаа өрнүүлсэн юм.