
Гэр бүлийн маргаанаас болж хүүхдээ буудаж, өөрийнхөө амийг хорлосон хэрэг гарчээ. Хэргийг тодруулбал, Цагдаагийн байгууллагад 2025 оны 03 дугаар сарын 18-19-ны шилжих шөнийн 01.00 цагийн орчимд Булган аймгийн Хутаг-Өндөр суманд “Хүн буудагдаж нас барсан байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Урьдчилсан байдлаар иргэн И нь эхнэр Д-тэй маргалдаж галт зэвсэг ашиглан 3 настай хүүхдээ буудаж гэмтээн, өөрийгөө буудаж амиа хорлосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Хүүхдийг эмнэлгийн байгууллагын тусламж үзүүлэхээр явах замдаа нас барсан байна. Одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байна хэмээн албаныхан мэдээлсэн.
Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар “Дээрх хэрэг Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багт оршин суух залуухан гэр бүл бөгөөд 30 нас ч хүрээгүй. Мөн эхнэр Д нь нийслэл Улаанбаатар хотод багшаар ажилладаг, харин нөхөр нь хүүгийн хамт хоёулаа хөдөө мал маллаж амьдардаг гэх. Хосууд маргалдасны улмаас videocall буюу дүрст дуудлага хийх явцад уг хэрэг болсон” гэлээ.
Ж.Дөлгөөн
nowshiin golog we hoorhii vr ymr ih aisan bol vheh moroorooo ooroo vhej dald orno bizdee