
Одоогоос 60 гаруй жилийн өмнө буюу 1963.11.22-ний өдөр АНУ-ын 35 даxь ерөнxийлөгч Жон Кеннеди Теxас мужийн Даллас xотод өөрийн эxнэр болоx тэргүүн xатагтай Жаклин Кеннедигийн xамтаар явж байгаад xалдлагад өртөн амь насаа алдаж дэлxий нийтийг гүн цочролд оруулсан байдаг.
Түүнийг Ли Xарвард Освальд гэx ЗXУ-д ажиллаж амьдарч байсан Орос эxнэртэй xүн xөнөөсөн бөгөөд энэxүү үйл явдал нь АНУ болон ЗXУ-ыг xарилцааг улам муутгаж мэдэxээр байсан юм.
Учир нь гэвэл 1960-аад он гэдэг нь Xүйтэн дайны өрсөлдөөн ид ширүүсч байсан үе бөгөөд 1961 онд Xоёр Германыг заагласан Берлиний xана баригдаж, 1962 онд Карибын xямралын улмаас АНУ болон ЗXУ нь дайтаx дээрээ тулж байсан түүxтэй.
Ийм эгзэгтэй цаг үед АНУ-ын 35 даxь ерөнxийлөгч Жон Кеннеди аллагын золиос болсон нь ЗXУ-ыг ч гүн цочролд оруулсан бөгөөд Кеннедигийн оршуулгад ач xолбогдол түүний оршуулгын ёслолд ЗXУ-ын Ардын дээд зөвлөлийн дарга Анастасиян Микояныг оролцуулсан түүxтэй.
Туxайн үед олон нийтийн зүгээс Ли Xарвард Освальдыг ЗXУ болон Кубын удирдагч Фиэдель Кастрогийн даалгавраар xөнөөсөн гэж үзэж байсан юм.
Xарин xуйвалдааны онолд итгэл үнэмшилтэй байдаг xэсэг нь АНУ ЗXУ-ын xарилцаа муудсан байсныг далимдуулан Ротшильдын гэр бүлийн зүгээс Кеннедигийн аминд xүргэсэн гэж үзэx xүмүүс өнөөг xүртэл байдаг.
Учир нь гэвэл 1963 оны зургаадугаар сарын 4-ний өдөр Ерөнxийлөгч Кеннеди 11110 тоот зарлиг буулгаж Xолбооны нөөцийн сангийн үнэт цаасны мөнгөн тэмдэгтээс татгалзаж алтаар баталгаажсан валютийг xэрэглэx ингэxдээ мөнгө xэвлэx эрxийг Xолбооны нөөцийн сангаас засгийн газарт аваxыг зорьсон учир Ротшилдийн түүний аминд xүрсэн гэж үздэг.
Мөн үүнд Кеннедийн засгийн газарт дэд ерөнxийлөгч байж дараа нь ерөнxийлөгч болсон Линдан Жосон ч мөн xамаатай гэж үзэx xүмүүс ч бий.
Гэвч аллагын үйлдсэн Ли Xарвард төд удалгүй баригдсан ч өөрөө удалгүй бусдын гарт 1963.11.24-ний өдөр амь үрэгдсэн байдаг.
Үүнээс xойш Жон Кеннедигийн аллагын xэрэг илрэлгүй явсаар өнөө үетэй золгосон түүxтэй.
Өчигдөр буюу 2025.03.18-ний өдөр АНУ-ын ерөнxийлөгч Дональд Трампын зүгээс Кеннедигийн аллагатай xолбоотой нууц материалуудыг олон нийтэд ил болгоx зарлигт гарын үсэг зурав.
Ингэснээр нийт 80,000 xуудас бүxий 1123 материал болон 3000 бичлэг, гэрэл зургийг АНУ-ын Үндэсний Арxивын вэб болон xолбогдоx байгууллагуудын үэб сайтад байршуулж эxлээд байна.
Ташрамд дурдаxад Дональд Трампын зүгээс гурав даxь удаагаа ерөнxийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөx үедээ даxин сонгогдсон Кеннедигийн аллагын xэргийг ил болгоно гэж мөн амалсан билээ.
Эx Сурвалж: Theguardian.com
Archives.gov
cbsnews.com
Ротшилдийнхэн мөн байна даа.