Сэлэнгэ Бодонс флэй оффийн дараагийн шатанд шалгарлаа

“Harder to Breathe”, “Moves like Jagger” зэрэг хит дуугаараа олны танил болсон Maroon 5 хамтлагийн дуучин, гитарчин Адам Ливинэ энэ өдөр 46 нас хүрч байна. Тэрээр 2011-2019 онд тэрээр америкынхаа The Voice шоунд дасгалжуулагчаар ажилласан.
Адам нь айлын бага хүүхэд бөгөөд дээрээ хоёр ах, хоёр эгчтэй. Тэрээр 2010 оноос 2012 оны дөрөвдүгээр сар хүртэл Victoria’s Secret-ийн загвар өмсөгч Энн Вялицинатай болзож байсан. Харин 2014 оны долдугаар сард загвар өмсөгч Бехати Принслоотой гэрлэсэн.
Хосууд 2016 оны есдүгээр сард Дусти Роуз хэмээх охиноо өлгийдөн авч, 2018 оны хоёрдугаар сард хоёр дахь охин Жио Грэйсээ өлгийдөн авчээ. Түүнчлэн хосууд 2023 оны 1-р сард тэр Бехати нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авсан юм.