
Ноорог.мн сайтын редакцад хойшлуулшгүй ажиллагаа явуулж, хууль зөрчин мэдүүлэг авсан асуудлаар УИХ-ын гишүүн С.Цэнгүүн, комедиан Д.Амартүвшин нар байр сууриа илэрхийллээ.
Энэ талаар комедиан Д.Амартүвшин, “Ямар ч тэмдэглэл хийлгүйгээр “Ноорог”-ийн залуусын олон зүйлийг нь хураан авсан байна. Тэднийг тагнаж чагнасан байж магадгүй гэж би хардаж байна. Цагдаа нар Үндсэн хуульд тангараг өргөдөг болохоос улс төрчдөд тангараг өргөдөггүй. Үндсэн хуулийг зөрчиж, хүний үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь зөрчсөн үйлдэл гаргалаа. Цагдаа нар өөрсдөөсөө ичих хэрэгтэй” гэв.
Харин УИХ-ын гишүүн С.Цэнгүүн байр сууриа илэрхийлэхдээ, “Эрүүгийн хуулийн 19.9.1 заалтыг үндэслэж, хойшлуулшгүй, гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэжээ. Монголд өмнө нь ч энэ төрлийн гүйцэтгэх ажиллагаа явагдаж байсан. Ганц сайтын үйл ажиллагаанаас шалтгаалж, үндэсний эв нэгдэл алдагдана гэдэгт би хувьдаа итгэхгүй байна. Мөн Эрүүгийн хуулийн 19.9.1 заалт нь Тагнуулын байгууллагын эрх үүрэгт хамаарах байтал Цагдаагийн байгууллага өөрт хамаатуулан Гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь Эрүүгийн хуулийн зөрчил болох үндэслэл харагдаж байна” гэлээ.