
Цагдаагийн байгууллагаас Ноорог.мн сайтын тоног төхөөрөмжүүдийг хурааж, үүрийн 05:00 цаг хүртэл байцаасан гэх асуудал олны бухимдлыг төрүүлээд байна. Асуудалтай холбогдуулан Ноорог.мн сайтын гүйцэтгэх захирал О.Уламсайхан мэдээллээ.
Тэрээр, “Үндэсний эв нэгдлийг бусниулах зүйл ангиар баривчилсан гэж байгаа нь биднийг айлгах ажиллагаа л гэж харж байна.
Баримтат киноны тухайд, олон нийтийн санхүүжилтээр боссон. Ноорог бол залуу ажилтнуудтай, шинэ, жижигхэн байгууллага. Сонгууль бол мэдээж чухал шүү дээ. Энэ үед “Ноорог”-ийн сонголт юу байсан гэхээр, зургаан өөр бүсэд, зургаан энгийн хүнийг дагасан. Тухайн хүмүүст сонгуулийн ухуулагчид хэрхэн хандсан, сонгогчийн боловсрол хэр байна гэх зэрэг сонгуулийн процесс хэрхэн өрнөдгийг баримтаар үзүүлэх гэсэн юм. Монголд сонгууль яаж болдгийг хэдүүлээ харъя л даа. Энэ дунд 18 настай хүүхэд ч бий. 60 нас гарсан малчин ч бий. Сонгууль ингэж болдог гэдгийг хараат бусаар хэлэхийг зорьсон гэсэн үг. Ингэж байж дараагийн сонгогчдод мэдлэг болох юм болов уу гэж бодсон.
Манай оффисоос юу юу хураасныг нь мэдэхгүй. Бидэнд хэлээгүй. Очиж бүртгэж л авна. Гар утсанд байсан хувийн мэдээллийг хууль бусаар үзсэн. Ямар ч өмгөөлөгчгүй байх үед кодыг нь асуугаад л “ухсан”. Биднийг бүтээл хийдэг хүмүүс гэж хандаагүй. Хоорондоо ярихыг хориглосон. Та нар дохио зангаар ярьж чадна биз дээ гэх мэтээр харьцсан.
Манайх шиг цөөн хүнтэй, 20 гаруй насны залуус нэгдсэн байгууллага тролл баг ажиллуулаад том бүтцийн эсрэг зогсох боломжгүй. Биднийг айлгах янз бүрийн мэдээлэл гарах байх. Тэр бүхэнд шүүлтүүртэй хандаасай гэж хүсье” гэв.
UsAID -ын санхүүжилтээр хийгдсэн кинонуудын нэг үү ?