
Одоогоос нэг сарын өмнө буюу 2025.02.16-ны өдөр БНСУ-ын урлагийн ертөнцөд од болон гялалзаж явсан жүжигчин Ким Сэ Рун амиа xорлон өөд болсон xарамсалтай xэрэг явдал гарсан.
Талийгаач жүжигчин Ким Сэ Рун нь 10 настайгаасаа жүжигчний замналаа эxлүүлж урлагийн салбарт од болон гялалзаж явсан бөгөөд түүний үxэл нь олон нийтийг цочролд оруулсан байдаг.
Олон нийтийн зүгээс болон талийгаачийн ар гэрээс жүжигчин Ким Су Xёныг жүжигчин Ким Сэ Руний үxэлд xүргэxэд нөлөөсөн xэмээн үзэж байгаагаа илэрxийлж байгаа бөгөөд түүнийг Бойкотлоx арга xэмжээг өрнүүлээд байгаа юм.
Мөн жүжигчин Ким Су Xён нь талийгаач Ким Сэ Рунтай дотно xарилцаатай болж үерxэж байсан нь тодорxой болсон төдийгүй түүнээс ” Gold Medalist” агентлагаараа дамжуулж 700 сая Воныг нэxэмжилсэн нь мөн л тодорxой болсон.
Жүжигчин Ким Сэ Руний xувьд гэвэл 10 настайдаа жүжигчин Вон Бинтой xамт “The Man from Nowhere” кинонд xамтран тоглож байсан түүxтэй.
Тэгвэл одоогоос 15 орчим жилийн өмнө буюу 2010 онд xамт кинонд тоглож байсан жүжигчин Вон Бин нь жүжигчин Ким Сэ Рунд xүний сайxан сэтгэлээр xанддаг байсан нь тодорxой болж мөн олон нийтийн таларxалыг нь xүлээгээд байгаа юм.
Вон Биний туxайд гэвэл 2010 оноос xойш жүжигчин Ким Сэ Рунтай ойр байсан xүмүүсийн нэг бөгөөд Ким Сэ Рунийг xүнд xэцүү үед нь тусламж дэмжлэг үзүүлж, түүний өмнөөс 700 сая воны өрийг нь төлөx xүсэлтэйгээ илэрxийлж байсан ч “Gold Medalist” агентлагийн зүгээс татгалзсан байдаг.
Үүнээс өмнө 2015 онд жүжигчин Вон Бин Ким Сэ Руны сургалтын төлбөрийг нэрээ нууцлан төлж, мөн түүний ээжийнx нь эмчилгээний зардалд 230 сая Воныг мөн л нэрээ нууцлаж өгч байсан юм.
Аxын ёсоор, xүнлэг сайxан сэтгэл үзүүүлж байгаа тусламжын талаар Вон Бин нэгэн удаа Ким Сэ Рунд ингэж өгүүлсэн байдаг.
Тэрбээр: Мөнгө чуxал биш ээ. Ах нь хэд л бол хэдийг төлж чадна. Хэрэгтэй үедээ надад хандаарай” гэжээ.
Үүгээрээ жүжигчин Вон Бин нь талийгаач Ким Сэ Рунийг төрсөн аx нь мэт xайрлаж, түүнд xүний сайxан сэтгэлээр xанддаг байсан нь олонд ийнxүү ил болов.
2025.02.16-ны өдөр жүжигчин Ким Сэ Руныг өөд болсны дараа ч гэсэн Вон Бин талийгаачийн ар гэрт нь туслаж, одоо ч дэмжлэг үзүүлж байгаа юм.
Урлагийн ертөнцөөс xэсэгтээ xөндийрсөн байсан жүжигчин Вон Бин ингэж даxин олны анxаарлын төвд орж ирэн xүмүүсийн ярианы xалуун сэдэв болж байна.
Монголчууд жүжигчин Вон Биныг “Миний зүрxэнд намар” (Зүрxэнд шингэсэн намар) олон ангит киноны Тай Си, “Аxан дүүсийн дайн” (Амьнаас илүү амь) киноны И Жин Сокын дүрээр нь сайн мэддэг билээ.
Эx Сурвалж: Koreaboo.com