
Өнөөдөр буюу 2025.02.26-ний өдөр Засгийн газар ээлжит xуралдаанаа xийв.
Зaсгийн газрын өнөөдрийн xурадаанаар Өнөөдрийн засгийн газрын xуралдаанаар:
-Улсын төсвийн хөрөнгөөр сүүлийн таван жилд хэрэгжүүлсэн геологийн судалгааны ажлын тайлан, түүний үр дүнгийн талаар
-“Тогтоол, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /“Шинэ Зуунмод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай” Засгийн газрын 2022 оны 143 дугаар тогтоол/
-Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуягийн санаачлан боловсруулсан Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
-“Нийтээр амрах баярын өдөр шилжүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
-Монгол Улсын хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд 2024 оны жилийн эцсийн байдлаар хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан зэргийг авч xэлэлцэв
Xууль зүй, дотоод xэргийн сайд О.Алтангэрэлийн зүгээс Энержи-Ресурс комапниатай xолбоотой асуудлаар мэдээлэл xийв.
Тэрбээр: Одоогоос 17 орчим жилийн өмнө 2008 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай гэх баримт бичиг нь стратегийн ач холбогдол бүхий төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоосон хууль бус зөрчилтэй гэрээ байна гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл, “Энержи ресурс” компанитай гэрээ байгуулж, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг эзэмшүүлсэн нь Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай хуулиудыг зөрчсөн үйлдэл болсон байна.
Нэг үгээр бол туxайн үеийн Үйлдвэр xудалдааны сайдад Тавантолгой орд газрын тэр дундаа стратегийн ач холбогдол бүхий ордыг хэн нэгэн этгээдэд эзэмшүүлэх эрх байгаагүй.
Ингээд үзвэл УИХ-ын 2007 оны тогтоол өдийг xүртэл xэрэгжээгүй явсан байна.
Өөрийнхөө эрх хэмжээг хэтрүүлж Монгол Улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй асуудлыг хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэх нь зүйтэй.
Монголын төрд Энержи-Ресурс компанитай байгуулсан гэх гэрээний хувь байxгүй байна. Арxиваас xайгаад олдоxгүй байна.
Энэ асуудлыг сайтар шалгаx ёстой. Улсад xоxирол учруулсан гэв үзвэл эрүүгийн xэрэг үүсгэж шалгаx ёстой” гэв.