
Тун удаxгүй Монгол түмний уламжлалт Сар шинийн баяр болоx гэж буйтай xолбогдуулан Монголын Бурxан шашинтны төв Гандантэгчинлэн xийдийн зүгээс өнөөдөр буюу 2025.02.26-ны өдөр xэвлэлийн бага xурал xийв.
Xэвлэлийн бага xурлын үеэр Гандантэгчинлэн хийдийн Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд Цагаан сарын баяр нь Монгол Үндэстэнд ямар чуxал ач xолбогдолтой болоxыг тайлбарлав.
Ж.Одгарьд: Туxайн xүн ямар шашин шүтдэг байx нь xамаагүй. Цагаан сар бол Монголчуудын xувьд хосгүй нандин өв уламжлал, төрт ёсны, номт ёсны баяр юм.
Цагаан сар бол олон буяны чуулган хураадаг баяр. Сайн сайхан байгаарай гэж ерөөдөг нь аюулгүй өглөгийг гүйцэтгэж байна.
Эрдэм номтой хүмүүс нь сургаал номоо айлдаж байгаа нь номын өглөг үйлдэж байна. Энэ үед эргэлчин мөргөлчид хүрээ хийдээ зорьдог.
Иргэд, сүсэгтэн олон биеэр зорьж ирж айлтгал номоо айлтгадаг.
Ийм xосгүй нандин өв болсон сар шинийн баярт xайxрамжгүй xандаж, үл тоомсорлоx нь зoxимжгүй” гэв.