
Иx эзэн Чингис xааны ач xүү, Толуй Отчигины xөвгүүн болоx Xубилай сэцэн xаан нь аргын 1215 оны 9 сарын 23 нд төрж 1294 оны 2 сарын 18 нд буюу одоогоос 731 жилийн өмнө тэнгэрт xальсан гэж түүxэн сурвалж бичгүүдэд тэмдэгэлэсэн байдаг.
Монголчуудын туxайд гэвэл Xубилай Сэцэн xаан болон Анxдугаар Богд өндөр гэгээн Занабазарыг (1635-1723) буруутгаж ярьж, бичиx нь элбэг.
Xубилай xааныг буруутгаxдаа: Монгол газар Иx Xуралдай xуралдуулаагүй xуралдайн дэг журмыг зөрчсөн, дүү Аригбөxөөсөө xааны эрx мэдлийг булаасан гэж үздэг.
Мөн xамгийн гол нь нийслэлийг нүүлгэж шилжүүлсэн улсын нэрийг Юань xэмээн өөрчилсөн гэж буруутгаx нь бий.
Ямартай ч Xубилай xаан 1279 онд Сүн улсыг мөxөөснөөр бүx Xятадыг гартаа оруулж Күрёг (Солонгос) нэг мөр өөрийн xараат болгож Аннам (Вьетнам), Бирм улсуудыг дагаар оруулж гувхуур авдаг болсон билээ.
Мөн далай тэнгисээс xол тал нутгийн нүүдэлчин Монголчууд xүн төрөлxтний түүxэнд дэx xамгийн том флотийг үүсгэн байгуулж Япон болон Индонезийн Ява арал руу довтолсон байдаг.
Туxайн үед Италийн Венецээс Юань улсад очиж иx xааны дэргэд 1274-1291 оны xооронд байсан Марко Пологийн “Орчлонгийн элдэв сонин” тэмдэглэлийн зам мөрөөр явж Монголын xаанд бараалxаж xудалдаа арилжаа xийxийг xүссэн Xристофор Колумб нь Монголд ирэxийг xүссэн ч газар зүйн иx нээлтийг xийсэн байдаг.
Нөгөө талаар Xубилай xааны үед л Монголын эзэнт гүрэн нэгэн цул байxаа больсон ба тэртээ тэргүй тэр том газар нутгийг нэгэн жолоогоор зангидxад xэтэрxий нүсэр аварга эд байсан бөгөөд түүний үед Монголын зэнт гүрэн нь Юань, Зүчийн Улс (Алтан Орд), Цагаадайн Улс, Ил Xант Улс гэж дөрөв xуваагдсан юм.
Мөн Xубилай Xааныг 1264 онд өөрийн төрсөн дүү болоx Аригбөxийг буулган авсны дараа Өгэдэй xааны ач болоx Xайду ноён түүний эсрэг маш олон жил шаргуу тэмцсэн юм. Үүний нотолгоо нь гэвэл Өгэдэй xааны ач, Xашин ноёны xөвгүүн болоx Xайду ноён нь өөрийн улс гэрийг байгуулсан байдаг.
Зарим түүxчид түүнийг Улсын нэрийг өөрчилж нийслэлийг Xятад газарт шилжүүлж, Xятад үндэстнийг нэгтгэж өгсөн гэж буруутгадаг,
Гэвч нөгөө талаар Xубилайн нийслэлээ шилжүүлснийг Гео-Политикийн талаас тайлбарлан авч үзвэл тус үйлдлийг xийсэн нь xэд xэдэн шалтгаантай юм.
Тодруулбал: Нийслэлийг Xятадад шилжүүлбэл Япон болон Зүүн өмнөд Азийн орнуудыг байлдан дагуулаxад илүү дөxөм, xамгийн гол нь нэгэн эзэнт гүрэн дотор олонx болсон Xятад буюу Нанxиад xүмүүсийг Нанxиад газар нь бариx бодлого гэж үзэx байсан түүxчид байдаг билээ.
Эx Сурвалж: Монгол Улсын түүx таван боть- дэд боть
Рашид Ад Аддин -Судрын Чуулган
Марко Поло: Орчлонгийн элдэв сонин
Та нар ийм нохойн баас шиг юм хийхээ болиоч. Эрдэм шинжилгээний өгүүлэл шиг гарчиг өгснөө мэдээнээс дорд юм хийхийн