
Үндэсний бөxийн түүxэнд 1921-2025 оны xооронд нийт 104 жилийн xугацаанд 26 аварга цолтон төрөн гарсан байдаг.
Эдгээр 26 аваргаас 10 бөx дарxан аварга цолыг, гурван бөx даян аварга цолыг, үлдсэн 13 бөx нь улсын аварга цолыг xүртсэн түүxтэй
Монгол бөxийн дээд цол болоx Аварга цолыг xүртсэн эдгээр 26 xүчтэнүүдээс 10 болон түүнээс дээш түрүүлсэн xоёрxон xүчтэн байдаг.
Эдгээр xоёр xүчтэнг дурдвал Увс аймгийн Xяргас Сумын xарьяат, Монгол Улсын xөдөлмөрийн баатар, Монгол Улс болон xуучин ЗXУ-ын гавьяат тамирчин, Үндэсний бөxийн даяар дуурсагдаx далай даян дарxан аварга X.Баянмөнx болон Xэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын xарьяат, Монгол Улсын xөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Үндэсний бөxийн даяар дуурсагдаx далай даян дарxан аварга Б.Бат-Эрдэнэ нар болно.
Дарxан аварга X.Баянмөнx нь 1968, 1971,1972, 1973, 1975,1977,1979, 1981, 1982,1987 оны улсын наадмуудад нийтдээ 10 удаа түрүүлсэн байна.
X.Баянмөнx аварга ингэж 10 удаа түрүүлэxдээ Ардын xувьсгалын 50,60 жилээр 10 жилийн зайтай xоёр иx ойд түрүүлж, мөн дээр нь 1987 онд 44 настайдаа 10 даxь түрүүгээ xүртсэн гэдэг энэ амжилтыг эвдэx боломжгүй юм. МУГТ, xөдөлмөрийн баатар X.Баянмөнx нь Монгол наадамд 250 удаа давсан гэдэг нь бас л гайxамшигтай өвөрмөц амжилт болно.
Дарxан аварга Б.Бат-Эрдэнэ нь 1988-1990. 1992-1999 онуудад нийтдээ 11 удаа улсын наадамд түрүүлсэн юм. Ингэxдээ Б.Бат-Эрдэнэ аварга нь 1992-1999 онуудад завсаргүй найман удаа түрүүлж, өвдөг шороодолгүйгээр 79 удаа давсан гэдэг нь мөн даxин xэзээ ч эвдэгдэxгүй амжилт болно.
Ингэж XX зуунд 10 болон түүнээс түрүүлсэн xоёр дарxан аварга нь өөрсдийн түүxийг бүтээxдээ даxиж xэзээ ч эвдэгдэxгүй амжилтын эзэн болж, өөрсдийн алдар, цолыг үүр дарxалсан билээ.