
Сүүлийн үед цахим орчинд болон зарим хэвлэл мэдээллийн сувгаар гарсан “Оюу толгой” компанийн худалдан авах үйл ажиллагааны талаар илтэд гүтгэсэн, үндэслэлгүй мэдээллийг бид няцааж байна.
Энэхүү мэдээлэл нь манай компани, ажилтнууд, хууль журам, стандартын дагуу, үнэн шударгаар хөдөлмөрлөж буй олон ханган
нийлүүлэгчдийн нэр хүндэд халдаж буй явдал юм.
Манай ажилтнуудын нэрийг цохон, “Оюу толгой компани нь зарим ханган нийлүүлэгчид давуу тал олгох зорилгоор тендерт оролцож байгаа компаниудын мэдээллийг задлан, худалдан авалтаас бонус авдаг” гэх мэдээлэл нь үндэслэлгүй болно.
Мэдээлэл нийтлэхээс өмнө компаниас тайлбар тодруулга авахаар хандаагүй, байгууллагын байр суурийг хүргээгүй нь хариуцлагатай сэтгүүл зүйн олон түмэнд үнэнд нийцсэн мэдээлэл хүргэх ёс зүйн зарчмыг ноцтой зөрчиж байна.
Манай худалдан авалтын үйл ажиллагаа олон давхар хяналт дор ил тод, шударга зарчмаар Монгол Улсын холбогдох хууль, тогтоомж, журмын дагуу явагддаг. Худалдан
авалтын аливаа шийдвэрийг нэг хүн дангаар гаргадаггүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Түүнчлэн, үндэсний болон олон улсын аудитын байгууллагууд компанийн үйл ажиллагаанд тогтмол хяналт, шалгалт явуулдаг болно. Бид худалдан авалтын журмын талаараа www.ot.mn цахим хуудсанд дэлгэрэнгүй, ил тод мэдээлдэг.
“Оюу толгой” компани худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотой үндэслэлтэй, баримт нотолгоотой аливаа санал гомдлыг хүлээн авч шалгадаг журамтай.
Бид [email protected] хаягаар хувь хүний мэдээллийн нууцлалыг чанд хадгалан санал гомдлыг хүлээн авдаг.
Энэ нь одоогийн болон хуучин ажилтнууд, гэрээт ажилтнууд, ханган нийлүүлэгчид, үйлчилгээ үзүүлэгчид, түншлэгч байгууллагууд, бидний үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэд гэхчлэн хэн бүхэнд нээлттэй.
Аливаа санал гомдлыг чухалчлан авч үзэж, холбогдох хяналт шалгалтыг хөндлөнгийн бие даасан байгууллага явуулдаг. Илэрсэн зөрчилд дотоод журам болон холбогдох
хуулийн дагуу арга хэмжээ авдаг.
“Оюу толгой” компанийн зүгээс ажилтнууд болон байгууллагынхаа нэр хүндийг хамгаалахын төлөө хуулийн дагуу бүхий л арга хэмжээ авах болохыг мэдэгдэж байна.
“Оюу толгой” компанийн тухай (www.ot.mn)
“Оюу толгой” бол Монгол Улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм.
Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ.
Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна.
Аюулгүй ажиллагааг хангах нь “Оюу толгой” компанийн нэн тэргүүний зорилт билээ. Эрсдэлтэй ямар ч ажлыг шууд зогсооно.
“Оюу толгой” компанийн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
Хэвлэл мэдээллийн харилцаа хариуцсан
Ерөнхий зөвлөх
Заанхүүгийн БОЛОР
Гар утас: 9907-6483
Цахим шуудан: [email protected]n