Ким Ир Сен: Өвгөний xүүxдүүд бий юу. Уулзаx юм сан

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди өнгөрсөн пүрэв гарагт Цагаан ордонд айлчилж, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай уулзжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Ерөнхий сайд Нарендра Модитой хийсэн уулзалтын үр дүнд Дели хоёр орны гадаад худалдааны алдагдлыг багасгах зорилгоор АНУ-аас импортлох газрын тос болон байгалийн хийн хэмжээгээ нэмэгдүүлэхээр болжээ. Ерөнхий сайд Н.Модигийн зүгээс Энэтхэгийн эрчим хүчний аюулгүй байдлыг хангах үүднээс газрын тос болон байгалийн хийн худалдаан дээр анхаарч, цөмийн эрчим хүчний салбарт илүү их хөрөнгө оруулалт хийнэ гэдгээ мэдэгдсэн байна.
Ерөнхийлөгч Д.Трампын мэдэгдсэнээр Вашингтон Делид нийлүүлэх зэр зэвсгийн хэмжээгээ нэмэгдүүлж, Энэтхэгт F-35 сөнөөгч онгоц нийлүүлэх асуудлыг хэлэлцэж эхлэх аж. Н.Моди Ерөнхийлөгч Д.Трамптай өмнөхөөсөө хоёр дахин илүү хурдтай ажиллаж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн тэрээр АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын ОХУ-Украины дайныг энхийн замаар дуусгахыг эрмэлзэж байгаа явдлыг дэмжиж байгаа гэдгээ онцолсон байна. Ерөнхийлөгч Д.Трамптай хийсэн уулзалтынхаа өмнө Н.Моди Илон Масктай уулзаж, сансар, технологи, инновацийн талаар ярилцжээ.
Эх сурвалж: www.bbc.com