
Дахин санхүүжүүлэлт хийх шинэ бондын үнийг хоёрдугаар сарын 18-наас хойш тогтоно.
Засгийн газраас ойрын жилүүдэд хугацаа нь дуусах хоёр бондоо буцаан худалдан авах тендерийн санал зарлаж, үүнийгээ санхүүжүүлэхийн тулд олон улсын зах зээлд шинэ бонд гаргахаар болжээ.
Ингэснээр Монголын Засгийн газрын бондуудын ханш бусад хөгжиж буй орнуудын ам.доллараар гаргасан бондуудыг өсөлтөөрөө тэргүүлэв.
1.2 тэрбум ам.долларын бондыг xугацаанаас нь өмнө төлнө
Засгийн газар 2026 онд хугацаа нь дуусах 566 сая ам.долларын “Номад” (MONGOL 26) болон 2028 онд хугацаа нь дуусах 650 сая ам.долларын “Хүннү” (MONGOL 28) бондыг худалдан авах тендер саналаа зарлалаа.
Өөрөөр хэлбэл нийт 1.2 тэрбум ам.долларын бондын өр төлбөрийг хугацаанаас нь өмнө төлөхөөр төлөxөөр төлөвлөж байна.
Засгийн газар олон улсад анд удаа ам.долларын бонд гаргана
Өнгөрсөн онд зээлжих зэрэглэл тогтоогч дэлхийн гурван гол агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ахиулснаас хойш Засгийн газрын олон улсад анx удаа ам.долларын бонд гаргаxаар төлөвлөж байна.
Шинээр гаргахаар төлөвлөсөн бондыг “S&P Global Ratings” болон “Fitch Ratings” агентлаг “B+”, төлөвийг “Тогтвортой” гэж үнэлсэн юм.