
Энэ оны 2-р сарын 1-ний өдөр иргэн М-ээс Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцны гадаа таксины жолооч миний данснаас 25 сая төгрөг шилжүүлж авсан байна гэх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Гомдол мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад марк улсын дугаар тодорхойгүй таксины жолооч үйлчлүүлж байсан 45 настай эрэгтэй М-ийн гар утсыг булаан авч Хаан банк болон Худалдаа хөгжлийн банкны данснаас нь 25 сая төгрөг шилжүүлж авсан хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн 2-р хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байна. иймд иргэд та бүхэн цахим хаяг, дансны үлдэгдэл, гар утас болон интернэт банкны код зэрэг хувийн мэдээллээ бусдад харуулахгүй байх мөн баталгаат такси үйлчилгээгээр зорчиж өөрийн аюулгүй байдлаа хангахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.