
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Украины дайныг дуусгах асуудлаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярилцсан талаараа Air Force One онгоцонд байхдаа The New York Post сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Тэрээр ОХУ-ын төрийн тэргүүнтэй хэдэн удаа утсаар ярилцсан тухайгаа дурдахаас татгалзсан ч түүний хэлсэнээр Ерөнхийлөгч В.Путин хүмүүс амиа алдаж байгаа явдал зогсоосой гэж хүсэж байгаа аж. Түүнчлэн Ерөнхийлөгч Д.Трамп 2022 онд АНУ-ын төрийн тэргүүн байсан бол ОХУ-Украины дайн анхнаасаа эхлэхгүй байх байсан гэжээ.
Тэрээр түүнд уг дайныг дуусгах тодорхой төлөвлөгөө байгаа хэмээн, “Энэ төлөвлөгөө маань ойрын хугацаанд хэрэгжинэ гэж найдаж байна. Өдөр бүр л хүмүүс үрэгдэж байна. Энэ дайн Украины хувьд маш хүнд тусаж байгаа. Үүнийг хурдан дуусгамаар байна.” гэжээ.
Ерөнхийлөгч Д. Трампын хэлсэнээр уг дайнд өдөр болгон өөрийнх нь хүүхдүүд шиг залуухан цэргүүд амь үрэгдсээр байгаа учраас тэрээр ОХУ, Украины төрийн тэргүүнүүдтэй уулзаж, асуудлыг түргэн шийдвэрлэх хүсэлтэй байгаа аж