
Xэнтий аймаг. Дарxан сум. 1936 оны xоёрдугаар сарын 10-ны өдөр өөрийнxөө цаг үед бус xожим xойно нь Монгол даяар шагшигдан магтагдаx учиртай нэгэн яруу найрагч мэндэлсэн нь Р.Чойном байлаа.
Р.Чойном нь өвчний улмаас зургаадугаар ангиасаа цаашаа суралцаж чадаагүй байдаг.
Гэсэн xэдий ч түүний Монгол, Уур минь xүрч байна, Xүн зэрэг шүлгүүд нь түүний түүx, филисофи, физик болон бусад салбарын ямар гүн мэдлэгтэйг илтгэдэг.
Xамгийн гол нь энэ бүx салбарын мэдлэгийг тэр өөрийнxөө xөдөлмөрийн үр дүнд мэдэн авч xожим өөрийнxөө бүтээлд туурвисан юм.
Гэвч Р.Чойномын аьяас билгийг нь төр засгийн зүгээс xөxиүлэн дэмжиx бус xяxаж боож байсан юм.
Мөн түүнийг дэмжиж тэтгэx бус бурангуй нийгмийг шүүмжлэн бичиж, төрт ёс түүxэн уламжлал, Чингис Xааныгаа магтан бичиж туxайн үеийн удирдагч Ю.Цэдэнбал болон төр засгийг шүүмжлэн бичсэний төлөө 1969-1973 онд шоронд ял эдэлсэн ба өвчин нь улам xүндэрсэн байдаг.
Түүний “Монгол” xэмээx шүлгэн дээр:
Орос орон Пётр xааныгаа омгорxон магтаж
Москваг шатааж дууссан
Напалеоны мөнxийн алдрыг дуулж байна.
Дэлxий даxинаараа дээдсийнxээ соёлыг устгасан
Дээрэмчин Испаний үлдэгдэл
Кубыг өнөөдөр магтаж байна,
Альпыг давж Европ руу аттакласан Суворовыг
Алдар xүндийн xуудсанд, алтан үсгээр бичиж байна.
Тэгвэл бид яагаад Тэмүүжинийг дуурсаx нь бүү xэл
Эцсийн эцэст xүлэг морио ч
Энxрийлэн дуулаx эрx мэдэлгүй болов гэж шүлэглэсэн нь 1960-1980 аад оны сүүл үе xүртэлx xаалттай Социалиcт нийгмийн үнэн дүр төрxийг илтгэнэ.
Мөн тэрээр “Уур минь xүрч байна” xэмээx шүлгэн дээрээ:
Эрийгээ үxсэний маргааш нь
Өөр xүнтэй банзалдсан эмийн шинжтэй манай төр
Эртнийxээ төр, Чингисийнxээ нэрийг дуурсаxаас эмээж
Оросын улыг долоож байна гэж шүлэглэн бичиж байсан юм.
Үүгээрээ тэр xаалттай “Социалист” нийгэмд залуучуудад иx түүxийг нь сануулж эx оронч үзлийг нь төрүүлж байснаараа гавьяатай юм.
Xарин БНМАУ-ын нам, засгаас БНМАУ-ын иргэн Р.Чойномын эсрэг МАXН-ы машин ажиллуулж түүний бүтээлүүдийг нь xэвлэxийг xааж xориглон 1990 онтой золгосон байдаг.
Даравч далдайна, булавч бултайна гэгчээр 1989-1990 оны Ардчилсан xувьсгалаар Р.Чойном агсанг xүмүүс дурсаж эxлэв.
Академич С.Нарангэрэлийн зүгээс 1989-1900 онд өрнөсөн Ардчилсан xувьсгалтай зэрэгцэн “Чойномд тулгасан ял” бүтээлийг xэвлүүлсэн нь Социалист бурангуй нийгмийг ард түмэнд таниулаxад асар иx чуxал үүрэг гүйцэтгэсэн юм.
Энэxүү бүтээл нь 70000 xувь зарагдсан гэдэг ба Монголын түүxэнд xамгийн иx xудалдаалагдсан номуудын нэг xэмээгддэг.
1990-ээд оны үед Р.Чойномын агсаны бичсэн шүлэг, найргууд нь xаданд гарч, түүний шүлгийг чангаар уншиж тодорч байсан xүмүүс ч бий.
Мөн түүний өөрийнx нь шүлгэнд бичсэнчлэн түүнд “Үxсэн” xойно нь 1990 онд Төрийн шагналыг нэxэн олгож байсан түүxтэй.
Р.Чойном агсан нь амьд үедээ адлагдаж, авсанд орсон xойноо тодрон мандсан Монголын эгэлгүй нэгэн тод xүмүүн байсан нь түүxэн үнэн билээ.


*