Лу.Гантөмөр: Монголын ББСБ-ын тогтолцоо эрүүл бус байна

Нийслэлийн Баянзүрх дүүрэг үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойд зориулсан Баянзүрх хайрханы хишиг барилдаанд улс, аймгийн алдар, цолтой хүчит 128 бөх зодоглов.
Өнөөдрийн барилдаанд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүлж Ховд аймгийн Зэрэг сумын харьяат улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэв.
Их шөвөгт Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат улсын харцага Б.Цэдэнсодном болон Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат аймгийн хурц арслан О.Наранбаатар нар үлдэв.