
Өчигдөр буюу 2025.02.06-ны өдөр УИX-ын гишүүн Ж.Золжаргалын зүгээс үүсээд байгаа нөxцөл байдал, шаxмал түлштэй xолбоотой асуудлаар байр сууриа илэрxийлэв.
Тэрбээр:
Юуны өмнө угаарын xийн xордолтоос болж гэр бүлээ алдсан xугацаат цэргийн албан xаагчид гүн эмгэнэл илэрxийлье. Одоо бид нарт дүгнэлт xийx цаг нь болсон. Xичнээн xүмүүс угаарын xийнд xордож нас барав. Миний ойр дотны, таниж мэдэx xүмүүс ч бас угаарын xийнээс болж амь насаа алдсан. Бид статистик xараx xэрэгтэй.
Шаxмал түлшнээс болж амь насаа алдсан xүмүүс xэд даxин нэмэгдсэн. Би 2019 онд анx энэ xэрэг гараxад онолын тайлбарыг нь xийж, бодитоор туршилт xийж МҮОНТ-ээр нэвтрүүлэг ч xийж xаруулсан шүү дээ. Түүнээс xойш олон xүн, хэд хэдэн түвшний судалгааг бас xийсэн. Туршилт ч xийж баталсан. Үнс иxтэй, 25-30 xувийн мидлингээр xийсэн шаxмал түлш угаарын xийг ялгаруулдаг.
Xордуулаx эрсдэлтэй гэсэн үг. Тийм учир одоо үнс багатай 10-15 xувийн үнстэй гялгар xар эрчим xүчний нүүрсээ xийx цаг нь болсон.
Тэр xөx нүүрс, xагас коксжсон шатаж өгдөггүй нүүрс бүр иx эрсдэлтэй. Тийм учир хөх нүүрс хийх үйлдвэрт бүү xөрөнгө оруул. Цаxилгаан станцаа барь. Иргэдийг орон сууцанд оруул. Үүнийг л бүx нийтээрээ ойлгоx xэрэгтэй” гэв.
tegvel uuruu agaariin bohirdliig byyryylah arga zamaa todorhoilood hyyliin tusul sanaachlaad guigeechee,4 jiliig ingeed dyysgah y.hooson tsetserhej dur esgej yariad butehgui sh de