
Сагсан бөмбөгийн шигшээ баг энэ сарын 07-ны өдөр нэгдсэн бэлтгэлдээ гарна
Япон улсын шигшээ баг одоогийн байдлаар 2025 оны Азийн Аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны “С” хэсгийг ганц ч хожигдоогүй амжилттай, тэргүүлж байна.
-Гуамын эсрэг тоглох бол хамгийн чухал тоглолт. Манайх 12 оноогоос илүү гаргаж хожвол дараагийн шатанд шалгарах байгаа. Хамгийн гол нь холбоо болон шигшээ багийн гол зорьж буй Гуамын шигшээ багийг 12 онооноос илүү оноогоор хожих ийм зорилго бий. Гэхдээ заавал хэтэрхий өндөр шаардлага тавихаасаа илүү яг тоглолтуудаа гаргаад, үндсэн тоглолтоо гаргаад дараагийн шатанд гуравдугаар байраар гарах ийм зорилготой байгаа. Тэгээд энэ сарын 23-нд бид нар Японы шигшээ багийг эх орондоо тоглолтыг нь хүлээж авна. Ингээд Гуам, Япон гэсэн хоёр тоглолтынх нь үр дүнгээр манайх дараагийн шатанд шалгарах, үгүй нь шийдэгдэнэ.
Аль аль тоглолтонд ерөөсөө л шигшээ багийн зорилго бол хоёуланд нь л хожих зорилго тавьчихсан байгаа.

– Сагсан бөмбөгийн Ази тивийн АШТ Саудын Арабт болох хуваарьтай байсан?
-Тийм. Манайхыг 2 дугаар сарын 20 болон 23-ны хоёр гол тоглолт хүлээж байна. Хэрвээ гурваар шалгарах юм бол гуравдугаар сарын 18-наас 21-ний хооронд гурваар гарсан багуудын тоглолт хэрвээ шалгарах юм бол дараагийн шатны тоглолтууд явагдана.
-Шигшээ баг дээр Грек мэргэжилтэн ажиллаж байгаа. Тэгэхээр дасгалжуулагчийн хувиар алсын нүүдлийг харж байгаа болов уу?
-Мэдээж Грек мэргэжилтэн Василиус Фрагиас дасгалжуулагч маань байнгын шигшээ багийн тоглолтуудад хэнийг сонгох вэ гэдгээ лиг дээр скаут буюу судалгаагаа хийгээд явж байна.
Хоёрдугаар сарын 17-нд Гуамыг зорихоор төлөвлөгдсөн байгаа. Шигшээ багийн тоглолтууд маань харьцангуй богино хугацаанд лигийн дундуур явагдаж буй учраас хувь тоглогчдын ур чадвараас илүү тактикийн асуудлууд яригдах хэрэгтэй болж байна.


-Тамирчдын сэтгэлзүйн бэлтгэл дээр хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
-Сэтгэлзүйн хувьд бол тухайн шигшээ багийн дасгалжуулагч нарын хөтөлбөрийн хүрээнд сэтгэлзүйчтэйгээ хамтран ажиллаж байна. Байнгын ажиллахгүй. Яг тухайн момент дээрээ яг ямар зөвлөгөө авах вэ гэдэг. Хамгийн гол анхаарч буй зүйл нь физикиал трафист гэдэг бол тамирчдын амжилтыг хамгийн их өндөрсгөж буй асуудал. Физикиал трафистаа эмчтэйгээ бид нар хамтарч ажиллаж байна. Мөн холбооны зүгээс энэ чиглэл дээр багшийг бэлтгэх, яг сагсан бөмбөгийн дагнасан, тамирчны хувь хүний биеийг нь бэлтгэдэг. Бэртэл гэмтлээс урьдчилан сэргийлэх мэргэжилтэн зарим талаараа манайд дутагдалтай байгаа. Энэ тал дээр зарим зүйлийг сайжруулах талаар холбооны зүгээс ажиллаад явж байна.
Ярилцсанд баярлалаа.
Нэмэлт мэдээлэл болгон хүргэхэд: Өрөг.мн сайтын Спортын сэтгүүлч А.Алтанчимэг, зураглаач М.Болдхүү нар Гуамын талбайд зочлон тоглох шигшээ багийн тэмцээний эргэн тойрон дахь мэдээллийг албан ёсны эрхтэйгээр Гуамаас сурвалжлан мэдээ, видео контентоо бэлтгэн хүргэх болно.