Засгийн газар өнгөрөгч лхагва гарагийн хуралдаанаараа “Хурдан морины уралдааны талаар авах зарим арга хэмжээний тухай” 57 дугаар тогтоолын 1 дэх заалтын “үсэргээ зохион байгуулахыг” гэснийг “үсэргээнд 18 хүртэлх насны хүүхдийг хурдан морь унуулахыг” гэж өөрчилж, III сарын 1-нээс хойш хаврын морин уралдааныг хийж болно. Ингэхдээ “Бүсийн уралдаанаас бусад орон нутагт зохион байгуулах хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээг цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан, тухайн шатны нутгийн өөрөө удирдах байгууллагын зөвшөөрлийн дагуу холбогдох хууль тогтоомж, журам стандартад нийцүүлэн, аюулгүй байдлыг ханган зохион байгуулж байхыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосугай.” гэж өөрчлөн баталсан.
Засгийн газар уг тогтоолоо ёсчилж батлахгүй байхыг шаардсан УИХ-ын 20 гаруй гишүүний гарын үсэг бүхий шаардлагыг хүргүүлсэн байсан ч Засгийн газрын уг тогтоол албажиж, https://legalinfo.mn/ сайтад орсон байна. Тогтоолыг бүрэн эхээр ЭНДЭЭС уншаарай
“Засгийн газар өвөл, хаврын хурдан морины уралдааныг нээх эсэх асуудлаарх тогтоолоо ёсчилж баталчих юм бол бидний дараагийн ажил эхэлнэ” гэж УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал ярилцлагадаа онцолсон.
“Хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг таслан зогсоох арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулж, өвөл, хаврын улиралд зохион байгуулагдах хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд 18 нас хүртэлх хүүхдийг аливаа хэлбэрээр оролцуулахгүй байхад хяналт тавьж ажиллахыг бүх шатны Засаг дарга, Цагдаагийн ерөнхий газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт тус тус үүрэг болгожээ.
12дугаар ангийн хүүхдүүд уралдааны морь унана гэсэн үг үү