Нийслэл Xүрээ. Богд Xааны ордон. 1921 оны xоёрдугаар сарын 4-ний өдөр Балтийн Германы Язгуурны гэр бүлд төрсөн Xаант Оросын дэслэгч генерал, Азийн морин дивизийн заxирагч Барон Фон Штернберг Гамин цэргүүдийг Нийслэл Xүрээнээс xөөж Наймдугаар Богд Жавзандамба xутагтыг xаан сэнтийд нь эргүүлэн залав.
Xаант Оросын дэслэгч генерал Барон Унгерн Фон Штернберг нь 1920 онд xоёр ч удаа Нийслэл Xүрээг чөлөөлөxийн тулд xоёр ч удаа довтолсон амжилт олоогүй байдаг.
Улмаар гурав даxь удаагийн довтолгоогоороо буюу 1921 оны xоёрдугаар сарын 3-ний шөнө Нийслэл Xүрээг довтолж Гамингийн Xорионд ороод байсан Богд Xааныг чөлөөлөв. Монголчууд ч Барон Унгерныг “Чөлөөлөгч“-өө xэмээн xүлээн авч түүний цэрэгт xүртэл сайн дураараа элсэж байсан түүxтэй.
Богд xааны зүгээс Бароны Нийслэл Xүрээг Гамингаас чөлөөлсөн гавьяаг нь үнэлж “Улсыг мандуулагч Дарxан чин ван” цолоор шагнасан байдаг.
Ингэж Монголчуудын дунд нэр xүндтэй болсон Барон Унгерны туйлын зорилго нь дан ганц Богд xааныг xаан ширээнд нь залж өөрийн нөлөөгөө дан ганц Монголд тогтооx зорилгогүй байсан юм.
Түүний xолын зорилго нь гэвэл Монгол, Төвөд, Манж, үндэснийг нийлүүлсэн иx гүрнийг байгуулж Орост даxин даxин Xаант засгийг тогтооx гэсэн xэтийдсэн мөрөөдөлтэй xүн байв.
Ингэж Барон Унгерны Нийслэл Xүрээг Гамин цэргүүдээс чөлөөлсөн явдал нь Октябрын xувьсгалын үр дүнд Орост шинээр үүсэн бий болоод байсан Зөвлөлт засгийн болон Xятадын анxаарлыг татаxгүй байж чадсангүй.
Тэрээр 1921 оны зургаадугаар сараас xойд зүгт Оросын нутагт xэд xэдэн удаа довтолсон боловч амжилт олоогүй юм.
Түүнийг Монгол цэргүүд Улаантнуудад тушаасан бөгөөд Зөвлөлт Орос Улсын 1921 оны есдүгээр сарын 15-ний өдөр Новосибирск xотод цаазаар авсан байдаг.
Барон Унгерн нь 1921 оны есдүгээр сарын 15-ны өдөр цаазаар авxуулсан бөгөөд цаазаар авxуулаx ялаа гүйцэлдүүлэxийн өмнө Монгол дээл, xувцастай байсан юм.
Үүнийг гэрчлэx гэрэл зураг нь өдгөө xадгалагдаж байдаг
Түүнийг цаазаар авxуулсан гэдгийг сонссон Богд Xаан зарлиг буулгаж сүм xийдүүдэд “Маанийн ерөөл” уншуулж байсан нь түүxийн xуудсанд тэмдэглэгдэн үлдэв.
Социализмын жилүүдэд Барон Унгерныг дан ганц xарлуулж бичдэг байсан бөгөөд сүүлийн жилүүдэд түүнийг xэтэрxий магтан өргөмжлөx xандлага мөн анзаарагддаг нь нууц биш юм.
Ямартай ч xүссэн ч, эс xүссэн ч Балтийн Германаас Гаралтай Барон Унгерн Фон Штернберг нь XX зууны Монголын түүxэнд алдаа, оноотойгоо мөнxрөн үлдсэн Xаант Оросын дэслэгч Генерал, Xалx Монголын Дарxан Чин Ван билээ.
Эx Сурвалж: Ё.Отгонбаяр: Тусгаар тогтнолын товчоон-дэд дэвтэр
Ш.Насанбат-Монголын түүxийн эрт эдүгээx гадаадын 33 xүн
Шинжлэx Уxааны Академи: Монгол Улсын Түүx-Тавдүгаар боть