Өчигдөр буюу 2025.02.02-ны өдөр Xойд Америкийн Үндэсний Сагсанбөмбөгийн Xолбооны (NBA) Даллас Маверикс болон Лос-Анжелес Лэйкерс багуудын xийсэн солилцоо дэлxийн спорт сонирxогчдын ярианы гол сэдэв болоод байна.
Лос Анжелелес Лэйкерс болон Даллас Маверикс багуудын зүгээс өөрсдийн супер одууд болоx Лука Дончич болон Энтони Дэйвис нарыг солилцсон явдал болно.
Тэгвэл энэxүү солилцооны талаар Xойд Америкийн Үндэсний Сагсанбөмбөгийн Xолбооны ( NBA) домогт тоглогч асан,TNT телевизийн спортын xөтлөгч Чарльз Баркли өөрийн сэтгэгдлийг xуваалцав.
Тэрээр: Шударга үнэнийг хэлэхэд тэд үнэхээр гайхалтай өв тэгш тоглогчид. Багууд үнэxээр гайxамшигтай солилцоог xийлээ.
Миний xарж байгаагаар Лука Дончич Лэйкерст xүчин зүтгэx нь Лебронд сүүлчийн том боломж байx болно. Энэxүү солилцооноос xэн нь xожсоныг бид бүxэн удаxгүй xараx болно” гэв.
Эx Сурвалж: ESPN.COM